Италийн ерөнхий сайд Сильвио Берлускони намынхаа нэрийг өөрчлөх санал дэвшүүлсэн нь тус улсын хэвлэлийн мэдээллийнхний анхаарал татсан гол сэдэв болоод байна. С.Берлускони намынхаа “Эрх чөлөөт ард түмэн” гэдэг нэрийг “Хүүхнүүд рүү, урагшаа!” гэж нэрлэвэл таарна хэмээн өчигдөр тоглоом шоглоомны завсар хэлсэн билээ. Тэрбээр нам нь олон түмний дунд үнэ хүндээ алдсаныг хүлээн зөвшөөрөөд, нэрийг нь өөрчлөх санал дэвшүүлэхдээ ингэж хэлсэн бөгөөд шинэ нэрний ямар ч хувилбарыг авч үзэхэд бэлэн байгаагаа хэлжээ. Италийн сөрөг намын дарга Антонио Боргези ерөнхий сайдын дэвшүүлсэн нэрийг, өөрийнх нь амьдралын хэв маяг, улс төрд ханддаг хандлагыг нь харуулж байна гэсэн бол парламентын гишүүн Альдо ди Бьяжо ерөнхий сайдын “тэнэг яриа хөөрөөг” сонсохгүйн тулд парламентын танхимд нэвтрэхийг нь хориглох хэрэгтэй гэсэн байна.