Зураач Ч.Ганбат “Нар хурайлсан нутаг” уран зургийн үзэсгэлэнгээ Уран зургийн галерейд нээлээ. Монгол ахуйг харуулсан энэхүү үзэсгэлэнд усан будгаар урласан 60 гаруй бүтээл дэлгэжээ. Хүн бүрийн шүтэж дээдэлдэг Алтан овооны зургийг ч өөрийн бодол, сэтгэхүйдээ дүрслэн буулгажээ. Сонирхол татаж байсан зураг нь маргаашийн наадмыг хүлээж морио хайрлан тэвэрч зогсох хүүгийн дүр байлаа. Түүнчлэн “Чимээгүй”нуур”, “99 тэнгэр”, “Нуурын шөнө”, “Нуурын өглөө” гээд хүмүүсийн нүдийг хужирлаж, сэтгэлийг татсан олон зураг байсан юм. Тэрбээр зургаа зурахаас өмнө маш их боддог бөгөөд зурахдаа хурдан зурдаг гэнэ. Зураач үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүдээ таван сарын хугацаанд урлажээ. Тэрбээр “Би морь зурах дуртай. Морь бол хийморьтой амьтан учраас зурахад сэтгэл сэргээд сайхан байдаг” гэв.