“Хурд”хамтлагийнхан энэ зун бараг амраагүй гэнэ. Тэд орон нутгаар тоглолт хийснээс гадна БНХАУ-ын ӨМӨЗО-нд болсон хөгжмийн наадмуудад оролцжээ. Харин саяхнаас уран бүтээлдээ ороод буй аж. Нэлээд хэдэн шинэ дуу хийснээс заримыг нь клипжүүлэх ажил эхэлсэн байна. Сонирхуулахад тэд Монгол улсын төрийн дууллыг ЦДБЧ-ын эрэгтэй найрал дуучидтай хамтран рок маягаар дуулжээ. Клип нь тун удахгүй үзэгчдийн хүртээл болох аж. Хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр “Арваннэгдүгээр сарын сүүлээр “Best of Khurd” тоглолтоо хийх төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ сайн ярьж байж шийднэ. Манай тоглолтыг үзэгчид хүсэн хүлээж байгаа. Энэ нь ч мэдрэгдэж байна” гэжээ.