Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн гүүрний урд талбайд орчин үеийн стандартад нийцсэн сагсан бөмбөгийн талбай, ногоон байгууламж, тоглоомын талбай, иргэд амарч суух сандал, сүүдрэвч, гэрэлтүүлэг, явган хүний зам талбай бүхий тохижилтыг иж бүрэн хийж дуусгажээ.
Иргэдийнхээ чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Интел хайтек” ХХК тохижилтын ажлыг гүйцэтгэсэн байна.