Нийслэлийн ЗДТГ, Мэдээлэл технологийн газар, “Мобинет” ХХК хамтран Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн 10 талбайд утасгүй интернетийн Wi Fi үйлчилгээ нэвтрүүлэхээр болжээ. Одоогоор Зайсан дахь Бурхан багшийн хөшөө, “Улаанбаатар” зочид буудал, Төмөр замын төв буудал, Төмөр замын коллежийн өмнөх цэцэрлэгийг холбоод буй аж. Энэ сарын 29-нөөс өмнө хуучнаар “Ард” кино театрын урд талбай, Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэн, Драмын театрын урд болон Сансарын үйлчилгээний төвийн гаднах талбай, Цэрэндоржийн гудамжинд утасгүй интернетийн сүлжээ оруулахаар төлөвлөжээ. Үүнийг нээж өнөөдөр Эрх чөлөөний талбайд WiFi бүсийн нээлт болно. Нээлтэд оролцсон хүмүүст “Мобинет”-ээс утасгүй интернетийн сүлжээ ашиглах эрх бэлэглэх юм байна.