Мод тарих намрын ажил энэ сарын 15-нд эхэлнэ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар хоёр дахь жилдээ хийж буй энэ ажлын бэлтгэл болгож БОАЖЯ-наас маргаашнаас мод тарих ажлыг эхлүүлж буй аж. Мөн Сэлэнгэ, Дархан-Уул аймагт хийсэн Тужийн нарсны нөхөн сэргээлтийг тус яам болон Ойн газар хүлээн авч, орон нутагт нь хүлээлгэн өгөх юм байна. 2010 онд 1,754,600 мод бут тарьсан бол 2011 оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд 1,206,500 мод тарьжээ. Өнгөрсөн тавдугаар сард л гэхэд нийслэлийн хэмжээнд нийт 80 мянган мод тарьж ургуулсан тооцоо гарчээ.