Жолооны үнэмлэхээ аваагүй 10 мянга гаруй жолооч Замын цагдаагийн газрын үүдийг сахиж байна. Харин Замын цагдаагийн газар 2007 оноос үнэмлэхийг хэвлэсэн “DMIT” компанийн буруугаас үнэмлэх хэвлэгдэхгүй байна гэсэн хариултыг өгөөд байгаа. Тус компани хамгийн сүүлд 25 мянган бэлдэц нийлүүлсэн ч нууцлалын бүрхэвчийг дутуу хийснээс 3000 гаруй үнэмлэх хэвлээд ажил нь зогсжээ. ЗЦГ-аас удаа дараа шаардлага тавьсан ч хэзээ нийлүүлэх нь тодорхойгүй байгаа гэнэ. Иймд “DMIT” компанитай байгуулсан гэрээгээ цуцлахаар болсон байна.