"Чингис хаан" хаад язгууртны музей аравдугаар сарын 11-ны өдөр нээлтээ хийсэн билээ. Музейд бүх цаг үеийн түүхийг харуулсан 11 мянган дурсгал бий. Тухайлбал, 10.323 их үзмэр, 637 үзмэрийг сэргээн байршуулжээ. Тэгвэл дээрх үзмэрүүд дээр дахин нэг үзмэр нэмэгдэж байна. Тухайлбал, МУГЖ Д.Оюунтүлхүүрийн нөхөр Б.Балдорж Япон улсаас дуудлага худалдаагаар авсан Монголын эзэнт гүрэн, нийтийн он тооллын XIII-XIV зуун, Юань улсын үеийн цэргийн жанжны төмөр дуулгыг "Чингис хаан" музейн сан хөмрөгт хандив болгож өгчээ.