Туул голын бургасанд нярай хүүхдээ хаясан хэргийн эзнийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас хайж эхэлжээ. Өнгөрсөн мягмар гаригт Зайсангийн гүүрний баруун талд Туул голын бургасанд нохойны зурагтай шаргал өнгийн дотуур цамц, бамбаруушны зурагтай цэнхэр өлгийтэй хүүхэд олдсон юм. Цагдаагийнхны хэлснээр нярай төрөөд 2-3 хоносон цоо эрүүл хүүхэд байсан бөгөөд гаднын нөлөөтэй амиа алдсан байжээ. Цагдаагийнхан юуны түрүүнд төрөх эмнэлгүүдээр орж, нярайлсан эхчүүд хүүхэдтэйгээ байгаа эсэхийг шалгаж байгаа юм. Хүүхдийн эхийг олбол Эрүүгийн хуулийн 117.1, 2-д заасан үндэслэлээр буруутгах юм байна. Хуульд, төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ хаясан, төөрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-200 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 251-300 цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, мөн хэргийн улмаас хүүхдийн амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ. Харин өөрөө ирж хэргээ хүлээвэл “Харж үзнэ” хэмээн мөрдөн байцаагч нь хэлсэн юм.