Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах тухай шаардлага хүргүүлсэн 20 гишүүн өнөөдөр Засгийн газар, “Рио Тинто” компанитай хамтран гаргасан мэдэгдлийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ. УИХ-ын гишүүн З.Энхболд, Ц.Батбаяр, Ц.Шинэбаяр, Б.Бат-Эрдэнэ зэрэг гишүүдийн үзэж байгаагаар энэ мэдэгдэл нь МУ-ын үндэсний эрх ашигт нийцэхгүй, зөрчиж байгаа хэрэг гэнэ. Тэд мэдэгдэхдээ “Монголд байтугай, дэлхийд Засгийн газар нь гаднын компанитай нийлж мэдэгдэл хийж байсан түүх байхгүй. Тэр тусмаа ард түмэн авах ёстой баялгийг гаднынханд өгнө гэж зүтгэж байгаа нь цаагуураа үндэсний тусгаар тогтнолд халдаж байгаа хэрэг. Тиймээс албан бичиг хүргүүлээд, хэвлэл мэдээллээр зарлаад дийлэхгүй бол олон нийтэд хандана. Ингээд зогсохгүй” гэлээ. Харин цаашид олон нийтэд чиглэсэн ямар үйл ажиллагаа явуулах тухай асуултанд дээрх гишүүд хариулсангүй.