“Рио Тинто” компанитай байгуулсан гэрээгээ өөрчлөх нь Монгол улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлж, дэлхийн зах зээл дээрх зэсийн үнийг унагаж байна гэдэг нь худлаа” гэж УИХ-ын гишүүн З.Энхболд хэллээ. Дэлхийн зах зээл дахь зэсийн үнэ гурван сарын өмнөөс бага багаар буурсаар одоогийн хэмжээнд хүрээд байгаа юм. “Манай улс дэлхийн зэсийн зах зээлийн дөнгөж 0,3 хувийг эзэлдэг. Монголд ямар нэг шалтгаанаар зэсийн үнэ огцом буурлаа ч дэлхийн зах зээл дээрх үнэ нь тэгтлээ их савлахгүй, тийм боломж ч байхгүй юм. Харин Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж байгаа хүмүүс уг ордод хөрөнгө оруулагчдын итгэл алдарснаас зэсийн үнэ буурсан гэсэн ташаа ойлголтыг тарааж байна” гэж тэрбээр хэллээ.