зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дорнод аймаг "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

2022-11-04
0
ЖИРГЭХ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнийг Монгол орны зүүн хязгаар Дорнод аймагт албан ёсоор эхлүүлж, "Хүнсний хувьсгал" зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Энэхүү нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, сайдын зөвлөх Б.Батбаатар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуун, ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ, Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн нар оролцсон байна.

Мөн Дорнод аймгийн удирдлагууд, иргэд, малчид, үйлдвэрлэл эрхлэгчид, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүд идэвх, санаачилгатай оролцож, өөрсдийн санал хүсэлтээ илэрхийлсэн юм. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай илтгэл танилцуулав. Дотоодын үйлдвэрлэлээр хүнсний хэрэгцээгээ бүрэн хангах зорилтын хүрээнд

  • Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг дотоодын үйлдвэрлэлийн хүчин чадал, хангамжтай уядуулж үе шаттай нэмэгдүүлэх, 
  • Малыг эрүүлжүүлж, олон улсын чанар стандартад нийцсэн мах экспортлох "Мал эмнэлгийн хорио цээрийн дэглэм бүхий эрүүл бүс" байгуулах, 
  • Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлэх гэсэн үндсэн зорилтууд дэвшүүлэн ажил хэрэг болгохоор салбар яамнаас шуурхайлан ажиллаж байна.

зураг

 

"Дорнодчууд та бүхэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хувьсгал" хөдөлгөөнийг дэмжин дэлгэрүүлж, бусдыг хошуучлан манлайлж, энэ их үйлсэд өндрөөс өндөр амжилт гаргах өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Сайн үйл бүхэн дэлгэрэх болтугай" хэмээн сайд Х.Болорчулуун уриалсан юм. 

Дорнод аймаг мах, гурилын хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр 100 хувь хангадаг 

Дорнод аймгийн дотоодын үйлдвэрлэлийн хангамжийг харвал 

  • Мах, гурилын хэрэгцээг 100 хувь
  • Сүүний хэрэгцээг 73.5 хувь, 
  • Төмсний хэрэгцээг 66.8 хувь, 
  • Цагаан идээний хэрэгцээг 49.3 хувь 
  • Гурилан бүтээгдэхүүний хэрэгцээг 28.8 хувь,  
  • Хүнсний ногооны хэрэгцээг 26.7 хувь, 
  • Өндөгний хэрэгцээг 21.5 хувь, 
  • Жимс, жимсгэнийн хэрэгцээг 0.1 хувь хангаж байна. 

зураг

М.Бадамсүрэн: "Хүнсний хувьсгал" хөдөлгөөн иргэдэд итгэл найдвар өгч байна

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн: "Төрийн тэргүүн, УИХ, Засгийн газраас "Хүнсний хувьсгал" хөдөлгөөнийг өрнүүлж байгаа нь иргэдэд маш их итгэл найдвар өгч байна. Учир нь сүүлийн жилүүдэд газар тариалан, хувийн аж ахуй эрхлэх, хүнсний ногоо тариалах иргэдийн хүсэл сонирхол эрс нэмэгдэж байна. Энэ бол бидэнд хамгийн чухал хүчин зүйл юм.

Харин иргэдийн зүгээс хөнгөлөлттэй зээлд хамрагдах; газар тариалан, хүнсний ногоо, сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, арьс шир боловсруулах үйлдвэрүүдэд олгож байгаа татаас, нөхөн олговрыг цаашид тогтвортой барих, хувь хэмжээг нэмэгдүүлэх; эрүүл бүс байгуулах ажлыг эрчимжүүлэх; дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр хүн амынхаа хэрэгцээг бүрэн хангаад илүү гарсныг нь гадаад зах зээлд экспортлох боломжийг бүрдүүлэхэд бүх талаар дэмжих зэрэг саналыг төрдөө уламжилж байна. Төр засгийн зүгээс эдгээр саналуудыг дэмжвэл иргэдийн хувьд дотооддоо хүнсээ үйлдвэрлэж, хэрэгцээгээ хангах бүрэн боломжтой. 

зураг

Орон нутаг, аймаг, сумууд төр засгийнхаа дэвшүүлж байгаа хөдөлгөөнийг бүх талаар дэмжиж, хамтарч хоршиж ажиллах нь зүйтэй. Зөвхөн Ерөнхийлөгчөөс, УИХ-аас, Засгийн газраас юу хийх бол гэж хүлээх биш "Хүнсний хувьсгал" хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд дөрөө хоршиж, хамтран ажиллавал ихээхэн үр дүнд хүрч, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй илүү гарсныг нь экспортлох боломжтой гэж үзэж байна." гэсэн юм. 

"Найнги хүнс" ХХК хоногт 2 тонн сүү боловсруулах хүчин чадалтай 

Орон нутгийн хүн амыг чанартай сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилготой  "Найнги хүнс" ХХК нь фермерийн аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 

Чойбалсан хотын төвөөс 8 км зайд байрладаг Өлзийт фермерийн аж ахуй сүү, махны чиглэлийн симментал үүлдрийн 200 орчим үхэртэй. Гойд ашиг шимтэй үхрээр сүргийн бүтцийг сайжруулах, малчин өрхүүдийн орлогыг нэмэгдүүлэх, тэдний үйл ажиллагааг дэмжих, улмаар үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болох түүхий сүүний хэмжээг нэмэгдүүлэх зорилготой ажилладаг байна.

Сүүний үйлдвэр - Хоногт 2 тонн сүү боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг 2021 онд барьж, ашиглалтад оруулжээ. Тус үйлдвэр стандартын шаардлагад нийцсэн барилга, байгууламжтай, уламжлалт болон орчин үеийн аргыг хослуулан арваад нэр төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна.

зураг

Мах боловсруулах "Вайт групп" бүтээгдэхүүнээ экспортлох зорилготой

"Вайт групп" 10 гаруй жилийн турш мах боловсруулж, аймгийнхаа төдийгүй нийслэлийн хэрэгцээнд ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Жилдээ 3-4 мянган тонн хонь, үхэр, адуу, ямааны мах нийлүүлэх хүчин чадалтай, Орос болон Хятадын зах зээлд маш ойр, дэд бүтэц сайн хөгжсөн нь цаашид экспортын чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллахад чухал ач холбогдолтой болохыг онцолж байлаа. 

 

зураг

Тал нутгийн эрүүл, чанартай, амттай мах нийлүүлэгч "Талын таван өндөр трэйд" ХХК

Монголын тал нутгийн цэвэр, органик, эрүүл, амтат, дэлхийн стандартад нийцсэн  махаар дотоодын хэрэглэгчдээ хангахаас гадна Европ болон Азийн орнуудад экспортлох зорилготой "Талын таван өндөр трэйд" ХХК хоногт 200 бод 500 бог мал нядлах хүчин чадалтай. 

зураг

Мах нийлүүлдэг гэрээт малчдаар дамжуулан шууд бэлчээрээс малын гарал үүслийн бичиг баримттай үхэр, хонь, ямаа, адууг татан төвлөрүүлдэг. Мах эхлэн боловсруулах үйлдвэртээ мал эмнэлгийн иж бүрэн лабораторитой бөгөөд мах худалдан авах үеэс эхлээд бүх шатны дамжлагын шинжилгээг бүрэн хийж гүйцэтгэдэг гэдгээрээ онцлогтой.  

Эх сурвалж: ХХААХҮЯ 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн сүүлийн тендерт 5 компани шалгарлаа
Тэргүүлэх чиглэлээр суралцаж буй оюутан, суралцагчдад сургалтын тэтгэлэг олгоход ААН-ийг уриална
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Дин Шюэшян бараалхлаа
2025-2026 оны өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй учраас малчдыг малаа эдийн засгийн эргэлтэд оруулахыг анхаарууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн сүүлийн тендерт 5 компани шалгарлаа
    1 мин
  • Тэргүүлэх чиглэлээр суралцаж буй оюутан, суралцагчдад сургалтын тэтгэлэг олгоход ААН-ийг уриална
    16 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Дин Шюэшян бараалхлаа
    40 мин
  • 2025-2026 оны өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй учраас малчдыг малаа эдийн засгийн эргэлтэд оруулахыг анхаарууллаа
    55 мин
  • Ө.Шижир: Донтуулах үйлчилгээтэй бараанд хяналт тавих нь улсын үүрэг
    1 цаг 23 мин
  • О.Номинчимэг: Электрон тамхийг тамхины бүтээгдэхүүний ангилалд оруулах хэрэгтэй
    1 цаг 43 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13460 болжээ
    2 цаг 26 мин
  • БӨХ: Намрын улирлын нээлтийн барилдаан энэ сарын 13-нд болно
    2 цаг 51 мин
  • Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
    2 цаг 51 мин
  • Монгол, Зөвлөлтийн амь үрэгдсэн дайчдад зориулсан дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
    3 цаг 2 мин
  • Орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхэд Дэлхийн банктай хамтран ажиллана
    3 цаг 11 мин
  • Монголоор дамжин өнгөрөх "Сибирийн хүч-2" хийн хоолойн тухай та юуг мэдэх ёстой вэ?
    3 цаг 37 мин
  • Нийт нутгийн 46 хувьд гантай болон гандуу байна
    3 цаг 49 мин
  • Түгжрэлийг бууруулах шинэ замын трассуудын байршил дээр ажиллалаа
    3 цаг 51 мин
  • Монголын залуу инженерийн мөрөөдөл: Роботоос дэлхийн ирээдүй рүү
    3 цаг 58 мин
  • Зурхай: Нохой худалдан авахад муу өдөр
    4 цаг 5 мин
  • Дорнод аймагт гарсан хээрийн гал түймрийг бүрэн унтраажээ
    4 цаг 18 мин
  • Сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
    4 цаг 19 мин
  • ӨНӨӨДӨР: "ICT Forum Mongolia 2025"-ын уулзалт болно
    4 цаг 22 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    4 цаг 25 мин
  • АН-ын даргад нэр дэвшиж, Б.Пүрэвдорж нарын гишүүдтэй өрсөлдөх Ө.Шижир гэж хэн бэ?
  • Б.Пүрэвдорж: МАН-ын хулгайч нарт хариуцлага тооцохын тулд намын даргад нэр дэвшиж байна
  • В.Путин эв найрамдлын эсрэг "салаавч" гаргав уу?
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс ОНЦЛОХ 15 эшлэл
  • О.Номинчимэг: Электрон тамхи ч гэсэн хортой бүтээгдэхүүн мөртлөө зохицуулалтгүй байгаа нь алдаа
  • ФОТО: Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан
  • С.Эрдэнэболд: Явцуу ашиг сонирхолд өртөхгүй, саруул ухаант хүмүүсийн сонголтоор АН-ын дараагийн даргыг сонгож чадна гэдэг итгэл төгс байгаа
  • Ардчилсан намын "дараагийн дарга" хэн бэ?
  • BBC: 80 жилийн өмнөх цөмийн дэлбэрэлтийн УЛ МӨР хүн төрөлхтөнд ямар тустай вэ?
  • АН-ын даргын төлөө Б.Пүрэвдорж нарын гишүүнтэй өрсөлдөж буй Б.Отгонбат ямар боловсролтой вэ?
  • П.Сайнзориг: Тендерийн будлианаас болж хүүхдүүд хохирч байна
  • Ирэх өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • О.Цогтгэрэл: Машинаар бол АН социалист кабинтай, барууны сүүлийн үеийн мотортой. Үүнийг өөрчилж, шинэчлэх хэрэгтэй
  • БАРИМТ: Дэлхийн анхны "дархан цаазат" газар буюу Богдхан уулыг тахиж ирсэн түүх
  • БАРИМТ: Дорнодын өргөн талаас Төв цэнгэлдэхийн тайзнаа...
  • Их Монгол улсын гудамжнаас Оргил худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж шинэчилнэ
  • Есдүгээр сард гол мөрний усны түвшин огцом нэмэгдэж, үерлэж болзошгүй байна
  • Шинэ Зеландын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли гэж хэн бэ?
  • Дэлхийн II дайны төгсгөл
  • АН-ын даргад нэр дэвшиж, Б.Пүрэвдорж нарын гишүүдтэй өрсөлдөх Ө.Шижир гэж хэн бэ?
  • Б.Пүрэвдорж: МАН-ын хулгайч нарт хариуцлага тооцохын тулд намын даргад нэр дэвшиж байна
  • В.Путин эв найрамдлын эсрэг "салаавч" гаргав уу?
  • ФОТО: Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан
  • БАРИМТ: Дорнодын өргөн талаас Төв цэнгэлдэхийн тайзнаа...
  • О.Номинчимэг: Электрон тамхи ч гэсэн хортой бүтээгдэхүүн мөртлөө зохицуулалтгүй байгаа нь алдаа
  • С.Эрдэнэболд: Явцуу ашиг сонирхолд өртөхгүй, саруул ухаант хүмүүсийн сонголтоор АН-ын дараагийн даргыг сонгож чадна гэдэг итгэл төгс байгаа
  • "Rhyme" уран сайхны киног үзэх ТАВАН шалтгаан
  • БАРИМТ: Дэлхийн анхны "дархан цаазат" газар буюу Богдхан уулыг тахиж ирсэн түүх
  • Ардчилсан намын "дараагийн дарга" хэн бэ?
  • О.Цогтгэрэл: Машинаар бол АН социалист кабинтай, барууны сүүлийн үеийн мотортой. Үүнийг өөрчилж, шинэчлэх хэрэгтэй
  • АН-ын даргын төлөө Б.Пүрэвдорж нарын гишүүнтэй өрсөлдөж буй Б.Отгонбат ямар боловсролтой вэ?
  • ФОТО: Ардчилсан намын даргаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл сонгогдлоо
  • ХОМ: Ардчилсан намын "шинэхэн" дарга О.Цогтгэрэл
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс ОНЦЛОХ 15 эшлэл
  • Шинэ Зеландын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли гэж хэн бэ?
  • Төрийн банк 396 харилцагчаа урамшуулах аяныг зарлалаа
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг 8.9 тэрбум төгрөгөөр арвижуулжээ
  • 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт өгөх нийцлийн аудитыг эхлүүлжээ
  • П.Сайнзориг: Тендерийн будлианаас болж хүүхдүүд хохирч байна
24 баримт
  • Монголоор дамжин өнгөрөх "Сибирийн хүч-2" хийн хоолойн тухай та юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Дэлхийн анхны "дархан цаазат" газар буюу Богдхан уулыг тахиж ирсэн түүх
  • Шинэ Зеландын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли гэж хэн бэ?
  • БАРИМТ: Дорнодын өргөн талаас Төв цэнгэлдэхийн тайзнаа...
  • "Rhyme" уран сайхны киног үзэх ТАВАН шалтгаан
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК