Социнтернийн Ази, Номхон далайн бүс нутгийн хорооны ээлжит хурлыг Монгол Ардын Нам зохион байгууллаа. Энэ хуралд Грек, Швед, Зүүн Тимор, Энэтхэг, Австрали, Пакистан, Камбож, Бирм зэрэг орны төлөөлөгчид болон Социнтернийн ерөнхий нарийн бичгийн дарга Луис Аяала оролцов. Тус хурлаар дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа эдийн засгийн өсөлтийг байгаль орчинтойгоо хэрхэн холбох талаарх сэдвийг онцолж хөндсөн юм. Хурлын төгсгөлд Луис Аяала “Дэлхийн эдийн засаг унаж байгаа энэ үед Монголын эдийн засаг өсөж байгаа нь сайшаалтай зүйл юм. Одоогийн байдлаар Монголын эдийн засгийн үзүүлэлт 17 орчим хувьтай байна. Энэ оны сүүлээр эдийн засгийн өсөлт 20 хувьд хүрнэ. Эдийн засаг ийнхүү өсч байгаа нь Монголын улс төрч, эдийн засагчид сайн ажиллаж байгаагийн илрэл” хэмээн хэлсэн юм.