ОХУ-ын Эрхүү орчимд буюу тус хотоос зүүн хойд зүгт 10.4 километрийн зайд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн тухай VolcanoDiscovery мэдээллээ.
Тодруулбал, Улаанбаатарын цагаар 15:20 цаг орчимд газрын гадаргаас 20 километрийн гүнд чичирхийлэл мэдрэгдсэн байна. Одоогоор магнитудын нарийвчлан тогтоохоор ажиллаж байгаа аж. Уг газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатарт мэдрэгдлээ.