зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Батболд улам хүчирхэгжиж байна

2011-10-10
0
ЖИРГЭХ

   Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн Баасан гарагт УИХ-ын нэгдсэн чуулган дээр Засгийн газраас хийж буй ажлын талаар мэдээлэл хийсэн. Түүнийг мэдээлэл хийсний дараа УИХ-ын эрхэм гишүүд тал талаас нь "байцааж", баалж гарлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Батбаяр "Та Засгийн газрыг төлөөлж мэдэгдэл гаргахдаа хуулийн дагуу Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсэн үү. Ноднин Сингапурт айлчлах далимдаа Фрийдландын хувийн онгоцоор Тайландад оччихоод ирсэн гэдэг үнэн үү" гэсэн хоёр додигор асуулт тавив. Чуулганы танхимд ялаа ниссэн нь сонсогдом нам гүм болж, С.Батболдын нүүрний хувирлыг ажиглан, хариултыг нь амьсгаа даран хүлээж байсан. Харин Ерөнхий сайд С.Батболд тун тайвнаар "Засгийн газраас ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийнхэн дүгнэлтээ Ерөнхий сайдад танилцуулсны үндсэн дээр хамтарсан мэдэгдэл гаргахаар болсон. Фрийд- ландын онгоцоор Тайландад очсон уу гэж та асуулаа. Би Фрийдландын онгоцонд сууж үзээгүй. Тэр онгоцонд суух бодол боломж хоёр байхгүй" хэмээн хариулав. Ёстой сонин хариулт. Чуулганы танхимд суусан гишүүд уурлах бус инээж харагдав.
   Асуултын эзэн Н.Батбаяр нөхдийнхөө хамт чин үнэнээсээ нээж, билээ. Энэ хариулт эзнийхээ хичнээн тайван, хүчирхэг байгааг харуулсан юм. Үүнтэй ижил асуулт хариулт одоогоос дөрвөн жилийн өмнө яг энэ танхимд өрнөж байсан юм. Тэр үед Үйлдвэр, худалдааны сайд Б.Жаргалсайхан Ерөнхий сайд М.Энхболдод хандан “Таныг Засгийн газрын наймааг цэцэглүүлсэн, авлигын загалмайлсан эцэг гэдэг. Энэ үнэн үү" гэж асуусан. Тэгэхэд М.Энхболд "Б.Жаргалсайхан гишүүний асуултад хариулъя. Таныг ингэж бодож яваад харамсаж байна" гэж хариулсан юм. Хариуд нь "хэрүүлч" Жагаа юу ч хэлээгүй юм даг. Энэ бол хүчирхэг хүний товч хариулт. Ийм хариулт өгч байгаа асуудлын гогцоо болсон нөхрийг хэн ч, яаж ч чаддаггүй.

   Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрыг огцруулах, эсэх тухай яриа, үүний гол үндэс нь Оюутолгойн гэрээний асуудал улс төрийн хүрээний гол сэдэв байлаа. УИХ-аас Засгийн газарт шаардлага хүргүүлсэн 20 гишүүний дотор Ардын намын нэр бүхий гишүүд байсан нь асуудлыг бүр ч сонирхолтой болгосон юм. Үүний дараа УИХ дахь Ардын намын бүлэг хурлаа өргөтгөн "Элит"- д хуралдсан. Энэ үеэр "Намын бүлгийн зарим гишүүн хурал хаяж гарсан, Сангийн сайдын суудлыг буцаан авч, оронд нь Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын суудлыг өгөхөөр тохиролцож гэнэ" гэсэн мэдээлэл тархсан юм. Гэвч УИХ дахь Ардын намын бүлгийн дарга Ө.Энхтүвшин хэвлэлийн бага хурал зарлаж, бүлгийн хурлын үеэр ганц хоёр гишүүн ийм зүйл ярьсан ч албан ёсоор санал хурааж хэлэлцэхдээ тулаагүй хэмээн үгүйсгэсэн. Хэдийгээр намын бүлгийн дарга гал унтраах зорилгоор албан ёсны мэдээлэл өгсөн ч эх сурвалжууд нөхцөл байдал ноцтой байгааг нотолсоор байна. Тухайлбал, УИХ- ын гишүүн Ц.Даваасүрэн Засгийн газрыг огцруулах асуудлаар арав гаруй гишүүний гарын үсэгтэй бичиг өөрт нь ирсэн, гарын үсэг зураад явуулснаа "хүлээн зөвшөөрсөн". Ийм "хүчтэй Засгийн газрыг нам дотроосоо эвсэн хуйвалдаж л унагадаг түүхтэй.

   Ямартай ч УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө хамтарсан Засгийн газрыг "шинэчлэх" зорилго зарим улстөрчдөд байгаа нь тодорхой болоод байна. Харин тэд ямар үндэслэлийг гол болгож асуудлаа тавих бол гэдэг нь сонирхолтой. Ерөнхий сайдын хувьд энэ мэтийн асуудалд огтхон ч цочирдохгүй байгаа нь илт харагдаж байна. Тэрбээр өнгөрсөн баасан гарагт чуулганы нэгдсэн хуралдаанд мэ- дээлэл хийхдээ үүнийгээ улам тод илэрхийлсэн.

   Товчхондоо эдийн засгийн эерэг үзүүлэлтүүд түүний Засгийн газрыг гайхамшигтай сайн ажилласан болгож харагдуулах том шалтгаан яах аргагүй мөн ажээ. Үүнд хямралын үед хасах 1.6 хувьтай байсан эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд зургаа орчим хувьд, энэ оны эцсээр 20 хувьд хүрэх төлөвтэй байгаа. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн одоо 3000 орчим долларт хүрээд байна. Эдийн засгийн өсөлт тогтвортой байвал 2012 оны эцэст хөтөлбөрт дэвшүүлсэн 5000 долларт хүрэх бололцоо бүрдэнэ гэсэн энэ хоёр том дэвшлийг дурьдахад л хангалттай.

    Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагааг удирдах Удирдлагын багийг сонгон шалгаруулж, Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтран ажиллах гэрээг өнгөрсөн долоодугаар сард байгуулсан. Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн сургалтын хөтөлбөрийг Кембрижийн олон улсын ерөнхий боловсролынсургалтынхөтөлбөртэй уялдуулан шинэчлэн боловсруулж, шинэ стандарт, хөтөлбөрийг туршиж эхэлсэн. Төрийн өмчийн их, дээд сургуулиудыг нэгтгэх шийдвэр гаргаж, нийт их, дээд сургуулийн тоог бууруулах, чанарыг нэмэгдүүлэх арга хэмжээний дүнд өнөөдөр их, дээд сургуулийн тоо 42-оос 14 хүртэл цөөрсөн гээд Монгол Улсын нэр хүндийг дэлхий дахинд өргөхүйц ач холбогдолтой олон ажлын эхлэлийг тавьжээ.

   Үе үеийн Засгийн газарт "шүдний өвчин" нь болсоор ирсэн ажилгүйдлийн хувь хэмжээг багасгаж, ажилгүйчүүдийн эзлэх хувь 8.7 хувь хүртэл бууруулж чадсан. Хүний хөгжлийн индексээр урьд хожид байгаагүйгээр эрчимтэй өсөж, дундаж үзүүлэлттэй орнуудын тоонд багтсан. Энэ мэтийн түүхэнд байгаагүй ахиц өөрчлөлтүүд түүний Засгийн газрыг огцруулах оролдлогуудыг няцаах болно гэдэгт С.Батболд болон түүний нөхөд бардам байгаа. Дээр нь төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийг өнгөрсөн  сонгуулиас хойш 30 хувиар нэмээд байсан. Одоо 50 хувиар нэмэх гэж байгаа. Иргэн бүрт 1.5 сая төгрөг хүртээх их амлалтаа ирэх сонгуулиас өмнө биелүүлнэ, Тавантолгойн ордоос иргэн бүр 536 хувьцаа эзэмших болсон зэрэг таатай үр дүн хангалттай бий. Эдгээр нь "Ийм ажил хийсэн Засгийн газрыг огцруулсан нөхөд өөрсдөө тэнэг болж харагдах" тийм сэтгэхүйг нийгэмд бий болгосон.

   "Сайн" Засгийн газар хийсэн ажлын үр дүнгээрээ огцруулах хүсэлтийг нам дардагийг С.Батболдын Засгийн газар харуулсан. Түүнчлэн Ардын намын даргад боловсролоор гайхуулж, мөнгөөр хахсан залуусын болон эмэгтэйчүүдийн байгууллагын хүч том түшиг болж байгаа. Ийм хүчирхэг хана хэрмийг буй болгосон, олон нийтэд таалагдсан арга хэмжээгээр дүүрэн Засгийн газрыг огцруулахад амаргүй л болов уу.

   Товчхондоо С.Батболд хүчтэй байна. Улам хүчирхэгжсээр байгаагийн нь илрэлийг Хамтарсан Засгийн газрыг харвасан сум хад мөргөн эргэж ойхдоо эзнээ ниргэчих гээд байгаагаас харж болно. Ямартай С.Батболд "УИХ-ын сонгуулийн өмнөх хамтарсан Засгийн газрууд хагарч бутардаг уламжлалтай" гэх түүхийн улбаатай таамаглалыг үгүйсгэж мэдэх юм. Урьд хожид байгаагүй амжилтыг тогтоодог С.Батболдын өвөрмөц технологи энэ удаад ч биелэх магадлал өндөр байна.

У.Оргилмаа

Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбурхан өвчний нас баралт 10 болжээ
    3 цаг 12 мин
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
    3 цаг 24 мин
  • Киргиз Улсын нийслэл Бишкек хотод морин хуурын үзэсгэлэнг дэлгэлээ
    3 цаг 27 мин
  • Нийт нутгийн 37 хувьд гантай, гандуу байна
    3 цаг 37 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний улмаас 268 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 14 нь хүнд, 3 нь нэн хүнд байна
    4 цаг 22 мин
  • Хууль бус ангийн чиглэлээр хяналт шалгалт хийгдэж байна
    4 цаг 39 мин
  • Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил 33 хувьтай үргэлжилж байна
    5 цаг 8 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
    5 цаг 18 мин
  • Х.Нямбаатар: Дүүргүүдийн ажил нийслэлээс гаргаж буй бодлого, шийдвэрээс зөрдөг байж болохгүй
    5 цаг 22 мин
  • Гол усны түвшин өмнөх өдрөөс 10-20 см нэмэгджээ
    6 цаг 19 мин
  • Хуучны орон сууцны үзэмжийг сайжруулж, цэвэрлэгээ, ногоон байгууламжаа чанаржуулахыг үүрэг болгов
    7 цаг 3 мин
  • Улаанбаатар хотын дундуур урсдаг голуудын ай савын хогийг цэвэрлэж, орчныг ариутгана
    7 цаг 8 мин
  • СТАТИСТИК: Экспортын 91.7 хувийг БНХАУ, 5.2 хувийг Швейцарь улс руу хийжээ
    7 цаг 43 мин
  • Монгол хэрэглэгчдэд зориулсан шилдэг 5 крипто хэтэвч
    7 цаг 49 мин
  • 45 дугаар сургуулийн урд талд түр байгууламж барьсан зөрчлийг арилгуулжээ
    8 цаг 39 мин
  • “Халзан бүрэгтэйн” ордын талаарх ерөнхий хяналтын сонсгол болно
    8 цаг 56 мин
  • Түймрийн голомтод 429 хүн, 30 автомашинтайгаар ажиллаж байна
    9 цаг 25 мин
  • Дараах замуудыг хааж, шинэчилнэ
    9 цаг 56 мин
  • Т.Даваадалай: “Нааново грийн энержи” ХХК хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих төсөлд өөрсдийн буруугаас болж шалгараагүй
    10 цаг 20 мин
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
    10 цаг 26 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
24 баримт
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК