Өнөөдөр Баян-Өлгий, Ховдын хойд, Увсын өмнөд, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.
Мөн Алтайн уулархаг нутаг, Арц богдын өвөр хоолойгоор хүчтэй салхи салхилж, 27-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурч, ихэнх нутгаар эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.