Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Төрийн дээд цол, одон медаль гардууллаа.
Бүжгийн спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, багийн спортын түүхэн амжилт тогтоон, нийгэмд эерэг үлгэр дуурайл, хандлага түгээж, хүүхэд, залуучуудыг биеийн тамир, спортоор хичээллэх, эрүүл, чийрэг амьдралын хэв маягт уриалан, бүжгийн спортыг хөгжүүлэх үйлсэд оруулсан “Сарны бүжиг клуб”-ын дэргэдэх “Мүүн дэйнс” хамтлагийг Алтан гадас одонгоор шагналаа.
Мөн тив, дэлхийн тэмцээнд онцгой амжилт гарган, эх орныхоо нэр алдрыг өндөрт өргөсөн “Мүүн дэйнс” хамтлагийг үүсгэн байгуулагч, Бүжгийн спортын улсын шүүгч, олон улсын хэмжээний мастер Очирхүүгийн Саранхүүг Гавьяат дасгалжуулагч цолоор, “Мүүн дэйнс” хамтлагийн багш, дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер Оюунцэцэгийн Оюунбатыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагналаа.