Монгол улс өөрсдийн гэсэн боинг онгоцгүй. Одоо хэрэглэгдэж байгаа дөрөв нь түрээснийх. Заримынх нь түрээсийн хугацаа удахгүй дуусах гэж байгаа юм байна. Харин ирэх онд манай улс анх удаа өөрийн гэсэн бойнг онгоцтой болохоор төлөвлөжээ. Энэ онгоцыг авах төсвийг ЗТБХБЯ-ны сайд Х.Баттулга УИХ-д өргөн бариад байгаа юм. Хэрэв төсөв мөнгө нь хүрэлцэхгүй, санхүүжилт гаргаж өгөхгүй бол 2015 он хүртэл дахин хүлээгдэж, түрээсийн онгоцоо хэрэглэсээр байх нь. Саяхан БНХАУ “Боинг” компанид ирэх жил хэрэглэх 748 ширхэг боинг онгоц захиалжээ. Энэ байдлаас үүдэн АНУ-ын бойнг компани манай захиалсан нэг онгоцыг үл тоож байгаа аж.