Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ирэх долоо хоног хичээллээд амрах гэж байна. Тодруулбал, зургаан хоногийн дараа арванхоёрдугаар сарын 16-нд хичээллээд, зургаан долоо хоног амраад эргэн хичээллэнэ.
Улмаар хоёрдугаар улирлын хичээл нэгдүгээр сарын 30-нд эхэлж, гуравдугаар сарын 24 хүртэл үргэлжлэх юм.
2022-2023 оны хичээлийн жилийн амралтын хуваарь:
- Нэгдүгээр улирал- 2022.12.19-2023.01.27
- Хоёрдугаар улирал- 2023.03.27-2023.03.31
- Гуравдугаар улирал- 2023.06.09-нөөс хойш үргэлжилнэ.