Аялал, амралтын цаг үргэлжилж байгаа энэ өдрүүдэд Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж байгаа дуудлага мэдээллийн дийлэнх хувийг усны осол, ой, хээрийн түймэр эзэлж байна.
Он гарсаар усны ослоор өнөөдрийн /2025.07.30/ байдлаар 59 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд 40 нь том хүн байна. Эдгээр иргэдийн 32 нь зөвхөн долдугаар сард амь насаа алдсан харамсалтай мэдээлэл бүртгэгджээ.
Энэ сард Булган, Баян-Өлгий, Дорнод, Төв, Хэнтий, Сэлэнгэ аймагт нийт 63 ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэнээс 51 гал түймрийг бүрэн унтраасан байна.