зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улаанбаатар метро барих гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны сонгон шалгаруулалтыг наймдугаар сард зарлана

2025-7-30
0
ЖИРГЭХ

Улаанбаатар метро төслийн зүүн талын депог Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны 26.6 га талбайд барихаар төлөвлөсөн. Уг депод Улаанбаатар метроны хөдлөх бүрэлдэхүүний техник үйлчилгээ, оношилгоо, засвар, зогсоол зэрэг үйл ажиллагааг төвлөрүүлэх юм. Энэ хүрээнд өнөөдөр тус төслийн холбогдох албаныхан болон  төслийн зөвлөх үйлчилгээний “Духуа инженеринг” ХК-иар ахлуулсан түншлэл депо барихаар төлөвлөсөн байршилд ажиллалаа.

Уг төслийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендер шалгаруулалтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд ирэх наймдугаар сард хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтаа зарлаж, аравдугаар сард гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахаар төлөвлөж байна. Ингэснээр барилга угсралтын ажлыг 2026 онд эхлүүлэх юм. Мөн төслийн хүрээнд байгаль орчны ерөнхий төлөв байдлын үнэлгээг гаргасан бөгөөд депогийн бүтээн байгуулалт хийх газрын гэрчилгээ бэлэн болсон аж.

Метроны төслийн ач холбогдлын талаар Улаанбаатар метро төслийн Төмөр замын инженер Б.Амгаланбаяр “Улаанбаатар метро төсөл ашиглалтад орсноор цагт 17,200 хүн тээвэрлэх хүчин чадалтайгаас гадна 15 өртөөтэй байх юм. Хийц бүтээцийн тухайд 14 зогсоол газар доогуур туннель хэлбэрээр явах бөгөөд эцсийн зогсоол нь засвар үйлчилгээний депотой залгаа газарт ил байрлана. Түүнчлэн 4.5 минут тутамд метро явахаар төлөвлөсөн” гэлээ.

Түүнчлэн метроны өртөө, зогсоол нь 170 метр урт, 25 метр өргөн, доошоо гурван давхар байгууламж байх юм. Тодруулбал, B1 давхартаа зорчигчдын тав тухыг хангахуйц үйлчилгээний талбай, B2 давхарт үйлчилгээний тоног төхөөрөмж, сервер, дохиолол холбоо, эрчим хүчний удирдлагын самбар зэрэг техникийн хэсэг байх бол B3 давхарт хонгилын хэсэг байрлана. Хөдлөх бүрэлдэхүүний тухайд техникийн тогтоосон хурд 80 км/цаг, дундаж хурд 36 км/цаг төдийгүй дээд хурд 100 км/цаг байхаар тооцоолсон. Ингэснээр метроны шугам нэг эцсээс нөгөө эцэс хүртэл 36 минут явах буюу бүтэн рэйс явахад 72 минут шаардах юм. 

Зөвлөх үйлчилгээ үзүүлэгч “Духуа инженеринг” ХК-ийн Механик зураг төслийн инженер Ким Жин Нам “Нийт 19 цуваа метрог төлөвлөсөн. Бүрэн автомат буюу жолоочгүй байна. Засвар үйлчилгээний депогийн тухайд автомат засвар, угаалга, удирдлага, зогсоолын хэсгээс бүрдэнэ. Зогсоолын хэсгийг Монголын эрс тэс уур амьсгалд тохируулж битүү байдлаар барина. Удирдлагын хэсгээс метрог бүхэлд нь хянах боломжтой. Мөн урсгал засварыг 2-5 жил тутамд хийх тул засварын төвийг шийднэ. Метро нь трассын дагуу яваад баруун талын эцсийн зогсоол болох Толгойтоор эргэж, зүүн талын депо дээрээ ирж, угаалга, засвар үйлчилгээндээ ороод зогсоолдоо байршихаар төлөвлөлт хийсэн” хэмээлээ.

Улаанбаатар метро төслийн хонгилыг ухах TBM /Tunnel boring machine/ машины тухайд 30 метрийн урттай. Нийт 13 TBM ашигласнаар 2030 онд тухайн төслийг ашиглалтад оруулах боломжтой гэсэн тооцоолол гарсан. Уг машин газар доогуур 25 метрийн гүнд өрөмдлөг хийж, хонгилын хана хийх боломжтой. Мөн хотын суурьшлын бүсэд өрөмдлөг хийх учраас газрын гадарга дээр чичиргээ мэдрэгдэхгүй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр ирэх өвөл хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлш хэрэглэнэ
Хан-Уул дүүргийн уулзвараас Тэмээтэй хөшөөний уулзвар хүртэлх замыг хэсэгчлэн хааж, шинэчилж байна
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
Дэлхийн шилдэг дуурийн дуучдын чансааг Э.Амартүвшин тэргүүлжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (102.89.82.139)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 07 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд үг хэллээ
    19 мин
  • Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр ирэх өвөл хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлш хэрэглэнэ
    45 мин
  • Хан-Уул дүүргийн уулзвараас Тэмээтэй хөшөөний уулзвар хүртэлх замыг хэсэгчлэн хааж, шинэчилж байна
    48 мин
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
    52 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    1 цаг 1 мин
  • Дэлхийн шилдэг дуурийн дуучдын чансааг Э.Амартүвшин тэргүүлжээ
    1 цаг 9 мин
  • Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт гарсан ой, хээрийн гал түймрийг бүрэн унтраажээ
    1 цаг 10 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13014 болжээ
    1 цаг 10 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    1 цаг 12 мин
  • Н.Батсуурь: Өвөөгийнхөө 80 жилийн өмнө түрүүлж байсан дэвжээнд өнөөдөр би түрүүлсэндээ баяртай байна
    13 цаг 19 мин
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
    13 цаг 27 мин
  • 100 жил: Увс, Ховдын хүчтэнүүд ТҮРҮҮ булаалдахаар үлдлээ
    13 цаг 48 мин
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
    14 цаг 17 мин
  • Өнөө шөнө төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр бороо орно
    16 цаг 41 мин
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга Хатагтай В.И.Матвиенкотой албан ёсны уулзалт хийлээ
    17 цаг 13 мин
  • Нүкага Фүкүширо: Хоёр орны парламентын хамтын ажиллагаанд шинэ хуудас нээлээ
    17 цаг 30 мин
  • Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж буй дуудлага мэдээллийн дийлэнх хувийг усны осол, ой, хээрийн түймэр эзэлж байна
    18 цаг 4 мин
  • Улаанбаатар метро барих гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны сонгон шалгаруулалтыг наймдугаар сард зарлана
    18 цаг 13 мин
  • Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийн ДЦС, бохир ус цэвэрлэх байгууламжийн нээлттэй тендерийг зарлалаа
    18 цаг 28 мин
  • Д.Амарбаясгалан: Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын харилцаа, хамтын ажиллагааг олон салбарт өргөжүүлэхийг эрмэлзэж байна
    18 цаг 47 мин
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • Наймдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • С.Шижирбат: Монада ажлаа мэдэхгүй, мэргэжлийн бус хүмүүс учраас алдаа гаргасаар ирсэн, дахиад л алдаа гаргалаа
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • ДОПИНГ: Улсын гарьд Б.Гончигдамбын хариу "эргэлзээтэй" гарсан
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
  • Үнэн хол биш
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
  • Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойн барилдаанд зодоглохоор 430 бөх бүртгүүлээд байна
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцлаа
  • Танилц: Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадмын хөтөлбөр
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс болж цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурууд хугарчээ
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
  • Үнэн хол биш
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • 100 жил: Сүрлэг уулс, их нууруудын түрлэгтэй Увс аймгийн тухай бид юу мэдэх вэ?
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Д.Сумъяабазар: Зодоглохдоо Өвөрхангай аймгийнх гэж цоллуулдаг байлаа, их хүмүүний мэлмий гийсэн ойн бөхийн байг даалгүй яах вэ
  • Танилц: Улаанбаатарын "Их дуулга"-аас медаль хүртсэн тамирчид
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцлаа
24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК