Манай улс энэ жил 427 мянган тонн үр тариа, үүнээс 419.1 мянган тонн буудай, 174.3 мянган тонн төмс, 90.5 мянган тонн хүнсний ногоо, 8.9 мянган тонн тосны ургамал, 23.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар төлөвлөжээ. Тэгвэл өчигдрийн байдлаар 287.6 мянган га-гаас 433.4 мянган тонн үр тариа, 14.7 мянган га-гаас 191.5 мянган тонн төмс, 7.4 мянган га-гаас 97.8 мянган тонн хүнсний ногоо, 8.2 мянган га-гаас 28.7 мянган тонн тэжээлийн ургамал буюу нэгжээс 15.1 цн үр тариа, 129.7 цн төмс, 130.0 цн хүнсний ногоо тус тус хураан авсан байна. Ингэхээр үр тарианы хураалт 96.6 хувь, төмс 100.0 хувь, хүнсний ногоо 100.0 хувьтай явагдаж, ургац хураалтын ажил үндсэндээ дуусчээ. Одоо таримлын болцтой холбоотойгоор Дорнод, Булган, Орхон аймагт нийтдээ 10.1 мянган га-д үр тариа хураагаагүй байгаа аж. Энэ жилийн хувьд 1993 оноос хойш анх удаа 400 мянган тонноос давсан буудай хураан авсны зэрэгцээ түүхэндээ хамгийн их төмс, хүнсний ногоо хураасан нь энэ юм байна.
   Өнөөдрийн байдлаар Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн салбаруудад нийтдээ 245 аж ахуйн нэгж, иргэнээс 53.7 мянган тонн буудай хүлээн аваад байгаагаас Сэлэнгэд 13.7 мянган тонн, Хөтөлд 24.7 мянган тонн, Булганд 10.9 мянган тонн, Хархоринд 3.8 мянган тонн, Хэнтийд 1.4 мянган тонныг тус тус аваад байгаа бол гурил үйлдвэрлэгчид 20 гаруй мянган тонн буудай авчээ.
Б.Анир