Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахуун импортлогч аж ахуй нэгжүүдийн төлөөлөлтэй уулзжээ. Уулзалтаар, шатахууны тогтвортой нийлүүлэлтийг хангах, ойрын болон дунд хугацаанд хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээ, ОХУ-ын дотоод нөхцөл байдал тодорхойгүй байгаатай холбоотойгоор шатахууны хангамжид эрсдэл үүсэхээс сэргийлж, 30 хоногийн нөөцийг тогтмол барих шаардлагатай талаар санал солилцсон байна.
Мөн ОХУ-ын Роснефть компанийн Ангарскийн үйлдвэр 2025 оны наймдугаар сарын 10-наас есдүгээр сарын 10-ны хооронд урсгал засварт орохоор төлөвлөгдсөнтэй холбогдуулан шатахууны захиалга, төлөвлөлтийг уялдуулан зохион байгуулах шаардлагатайг талууд ярилцжээ.