ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний болон ковидын нөхцөл байдлын талаар мэдээлж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа мэдээлэл өглөө.
Тэрбээр "Томуу, томуу төст өвчний тархалт нэгдүгээр сарын 9-ний байдлаар амбулаториор үйлчлүүлэгчийн 13 хувь нь томуугийн шалтгаантай байгаа нь өмнөх долоо хоногоос гурван хувиар өссөн үзүүлэлт. Томуугийн В, H1N1 болон А хүрээний вирус давамгайлж, өвчлөл үүсгэж байна.Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн 30 хувь нь амьсгалын замын цочмог хүндрэлийн шалтгаантай байгаа нь өнгөрсөн долоо хоногийнхоос 6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт.
Яаралтай тусламжийн тасгаар эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 72 хувь, Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн 85 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай.
Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 76 хувьд нь мөн амьсгалын замын цочмог хүнд халдвартай байна. Томуугийн улирлыг угтуулан 2022 оны аравдугаар сараас эхлэн 5 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, 65-аас дээш насны архаг суурь өвчтэй хүмүүст томуугийн дархлаажуулалтыг эхлүүлсэн. Вакцинд хамрагдсан байдал улсын хэмжээнд 82 хувьтай байна" гэв.
Д.Батчулуун