зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зөвлөгөө: "Хүүхдийн мөнгөн тэтгэмж"-ийг үр бүтээлтэйгээр зарцуулж болох 10 САЙН санаа

2023-1-18
0
ЖИРГЭХ

Манай улсад "Хүүхдийн мөнгөн тэтгэмж"-ийг 1.2 сая хүүхэд авдаг гэх тоон мэдээллийг Нэгдсэн Үндэсний байгууллагын хүүхдийн сангаас өглөө. Сүүлийн өдрүүдэд хэвлэлийнхний гол сэдэв болоод буй "Хүүхдийн мөнгөн тэтгэмж"-ийн шинэчилсэн журмаар зарим өрхийн мэдээлэл алдаатай байгаа гэх дуулиан дэгдсэн. Өрхийн амьжиргааны түвшингээр зааглан уг тэтгэмжийг олгох нь зүйтэй хэдий ч "хүүхдийн мөнгө" гэчхээд өрхийн амьжиргааны түвшинг харгалзан үзэж байгаа нь "эцэг эхийн мөнгө" гэж буй мэт ойлголтыг шууд өгч байна. Тэгвэл бид та бүхэнд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хэрхэн үр дүнтэй зарцуулж болох тухай 10 зөвлөгөөг хүргэж байна. 


  • Та уг мөнгөөр хүүхдээ сургалтад хамруулж болно. Орчин цагт хүүхдийг хөгжүүлэх олон төрлийн хэлний болон спортын сургалтууд хичээллэх болсон. Цаг үеэ дагаад хүүхдүүдийн хүсэл, сонирхол ч өөрчлөгдөж, ирээдүйд хэн болохоо эртнээс тодорхойлдог болсон. 
  • Хүүхдийнхээ мөнгийг өөрт нь өгч, бие даан худалдан авалт хийхэд сурга. Хүүхэд бүхэн ирээдүйд бие даасан хувь хүн болно. Эцэг эхчүүдийн дунд ажиглагддаг буруу хэвшлүүдийн нэг нь хүүхдийнхээ өмнөөс шийдвэр гаргасаар, тэднийг ирээдүйд өөртөө итгэлгүй, бие даах чадваргүй нэгэн болгох гээд байдаг. Хэрвээ та хүүхдээ тийм хүн болгохыг хүсэхгүй байвал түүнд өөрөө шийдвэр гаргах боломжийг олгож байгаарай. 
  • Хуримтлал үүсгэ. Уншигч та бүхний дунд хүүхдийнхээ мөнгийг ирээдүйнх нь сайн сайхны төлөө хуримтлуулж яваа олон эцэг, эх байгаа гэж найдаж байна. Хэрвээ та тэгдэггүй бол бидний зөвлөгөөг дагаад үзээрэй. Та сар бүр хуримтлал үүсгэж чадвал хамгийн энгийнээр бодоход таны хүүхэд ирээдүйд их сургуульд элсэх, байрны урьдчилгаа хийх, техник хэрэгсэл худалдаж авах зэрэгт нь тус нэмэр болж л таарна. 
  • Дагуулаад номын дэлгүүр хэс. Ном уншина гэдэг сэтгэхүйгээ тэлэх хамгийн том боломж. Гэвч ихэнх хүүхэд ном унших төрөлхийн сонирхолтой төрдөггүй. Иймд та хүүхдэдээ ном уншихыг зөвлөж, түүнд үлгэрлэн номын дэлгүүр хамт хэсэж, сонирхсон номоо худалдан авах боломжоор нь хангаарай. Ном уншиж өссөн хүүхэд ирээдүйд гэмт хэрэгт холбогдох, буруу хүн болох эрсдэл багасдаг болохыг зарим эх сурвалжид мэдээлсэн байдаг. 
  • Амралтын өдрөөр хүүхэдтэйгээ хамт хөгжилд. Нийгэм дэх болж, бүтэхгүй байгаа асуудал, хичээлийн даалгаврын дарамт, нийгмийн харилцаанаас үүсдэг олон асуудлуудаас болж хүүхдүүд хүртэл стресс, бухимдлаар бяцхан зүрхээ зовоож яваа. Тэгвэл хүүхдээ дагуулж гадагш гараад кино үзэх, тэшүүрээр гулгах, цанын бааз орох, дэлгүүр хэсэх, тоглоомын төв орох зэргээр цагийг зугаатай өнгөрүүлж, тэдний стрессийг тайлж болох юм. 
  • Агаарт гар. Хүүхэд бүхэн эрүүл, аюулгүй орчинд бойжих эрхтэй. Гэвч агаарын бохирдлоор жишээ татахад тэдний эрх хамгийн ихээр зөрчигдөж байгаа. Тэгвэл та хүүхэдтэйгээ хамт ууланд алхаж, хотоос зайдуу агаарт гарч нэг өдрийг ч болов эрүүл байхад зориулаарай. Арван өдрийн утааны хорны ерөндөг нь нэг өдрийн цэвэр агаар.
  • Сонирхлыг нь дэмж. Хүүхэд бүхэнд өөрийн гэсэн дур, сонирхол бий. Тэгвэл уг мөнгөөр сар бүр тэдний сонирхлыг дэмжихэд зарцуулж болох юм. Жишээлбэл, таны хүүхэд өөрийн гараар комик бүтээхийг хүсдэг бол зурах хэрэгслээр нь хангаж өгөхөд энэ мөнгө хангалттай хүрнэ. 
  • Шүдний эмчилгээнд нь зарцуул. Сүүлийн жилүүдэд хүнсний аюулгүй байдал алдагдаж, хүүхдүүд хэт чихэрлэг бүтээгдэхүүн хэрэглэснээс шүд хорхойтох, буруу ургах зэрэг эмгэгүүд ихээр тохиолдох болжээ. Тэгвэл та өөрийн хүүхдээ сар бүр эмчийн үзлэгт хамруулж, зохих эмчилгээг нь хийлгээрэй. 
  • Амьтан үрчилж ав. Судалгаагаар багадаа амьтан тэжээж, асарч тойлдог байсан хүн ирээдүйд сайн үйлс хийдэг, өрөвч зөөлөн сэтгэлтэй, сайн хүн болдог нь тогтоогджээ. Тэгвэл та хүүхдэдээ нохой, муур, усан гахай зэрэг сонирхсон амьтныг нь авч өгч болно. Хэдийгээр тэднийг зарах, борлуулах нь муу үйл хэрэг ч, тийм хүмүүс үгүй болохгүй учир өрөвдмөөр амьтдын нэгийг нь ч болов сайхан сэтгэлээр гэр бүлдээ элсүүлж, хүүхдээ сайн хүн болоход хөрөнгө оруулаарай. 
  • Эрүүл хүнс худалдаж аваарай. Дээр хэлсэнчлэн хүүхэд бүхэн эрүүл байх эрхээр хангагдах ёстой. Та өөрийн хүүхдийн эрүүл мэндэд санаа зовнидог нь мэдээж хэрэг. Тэгвэл эрүүл мэндийг нь дэмжих органик хүнсний бүтээгдэхүүнээр хангаарай. Мөн та ханиад томуу, элдэв өвчлөлөөс сэргийлж, дархлааг нь дэмжин олон төрлийн витаминуудыг худалдан аваарай. Далайд дусал нэмэр, дархлаанд витамин нэмэр шүү. 

Л.Сайнаа 

0
ЖИРГЭХ
Санал болгох
СЯНЬБИ-гийн ТҮҮХ БИЧЛЭГ БАЯЖИХ НЬ
Бөхийн өргөөний уулзвараас Натур хүртэлх замыг нээлээ
Улаанбаатарт 31 градус дулаан байна
Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ццц (202.70.34.89)
    юун сүртэй юм бичдийн манай хүүхэд тооны сонгонд сард 150 к волейбол 80 к гээд явдаг өөр англи хэлд явуулмаар бна ,
    2023 оны 01 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СЯНЬБИ-гийн ТҮҮХ БИЧЛЭГ БАЯЖИХ НЬ
    1 цаг 8 мин
  • Бүгд найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    9 цаг 17 мин
  • Бөхийн өргөөний уулзвараас Натур хүртэлх замыг нээлээ
    9 цаг 22 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргиз улсад төрийн айлчлал хийнэ
    9 цаг 26 мин
  • Улаанбаатарт 31 градус дулаан байна
    9 цаг 29 мин
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
    Өчигдөр 14 цаг 00 мин
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
    Өчигдөр 10 цаг 35 мин
  • Манай эмэгтэй шигшээ баг өнөөдөр Күүкийн арлуудын эсрэг тоглоно
    Өчигдөр 10 цаг 27 мин
  • Танилц: Энэ жил 100 жилийн ойтой нэг аймаг, 24 сум байна
    Өчигдөр 10 цаг 14 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
    Өчигдөр 10 цаг 02 мин
  • Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ
    Өчигдөр 09 цаг 49 мин
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • Улсын хэмжээнд гол мөрөн, нуурын эрэг дагуу 400 орчим алба хаагч завьт, морьт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэм хүрч хална
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
    Өчигдөр 00 цаг 13 мин
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
    Уржигдар 10 цаг 46 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    Уржигдар 10 цаг 43 мин
  • Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
    Уржигдар 10 цаг 38 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12400 болжээ
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Аюулт үзэгдэл, осолд 2880 хүн нэрвэгджээ
    Уржигдар 10 цаг 23 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
  • ФОТО: УИХ-ын гишүүдийн наадмын гоёл
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК