Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 18-нд 12.00 цагаас "Сүхбаатарын талбай"-д "Хүүхдийн мөнгийг Хүүхэд бүрт" урианд дор, "Айлын хүүхдүүдийг алагчилгүй мөнгийг нь өг" гэх үндсэн шаардлагын дагуу улс төрч Ц.Оюунгэрэлийн санаачлагаар жагсаал зохион байгуулах гэж буй тухай эх сурвалжууд мэдээллээ.
Жагсаалын үеэр, хулгай дээрмийг зогсоох, чадваргүй, өндөр орлоготой төрийн албан хаагчдыг цөөлөх зэрэг асуудлыг хөндөх юм байна.
Энэ тухай Ц.Оюунгэрэл өөрийн сошиал хуудаснаа "Сурталчлаад байсан @E-Mongolia нь ямар юм байсныг бүгд харлаа үзлээ. АТГ-д өгдөг хөрөнгө оруулгын мэдүүлгээр нь хөөгөөд үзэхэд ямар ч бичиг үсгийн чадваргүй дэд сайд, тэр хэдэн мэргэжилтэнгүүдийг ажлаас нь чөлөөлөхөд л 300 орчим сая төгрөг сулраад гарах юм байна лээ шүү. Энэ чинь ойролцоогоор 250 хүүхдэд өгөх мөнгө" хэмээн нийтэлжээ.