Монгол орны баруун хязгаарын тулгуур бүс Ховд аймгийн Дөргөн суманд хоёр тооны ирвэс ирсэн тухай орон нутгийн хэвлэлийн албанаас мэдээлэв. Тодруулбал, Ховд аймгийн Дөргөн сумын ЗДТГ гэх хаягаас "Сэрэмжлүүлэг, Аргалант багийн нутаг дэвсгэр бор шанаан дотор талд Хар морьтын тэвх хэмээх газар хоёр ирвэс ирсэн байна. Иймд ард иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж, малаа адгуулан маллахыг анхааруулж байна" хэмээн мэдэгдлээ.
Ирвэс нь Төв Азийн уул нуруудаар тархсан дунд зэргийн биетэй мийнхэн овгийн зүйл амьтан юм. Энэ зүйлийн ангилал өөрчлөгдсөөр ирсэн бөгөөд таксономийн нэршил нь одоо ч тодорхойгүй. Судалгаанаас үзэхэд хоолойнд байдаг архирахад шаардлагатай морфологийн нэгэн шинж байдаггүй учир архирч чаддаггүй ажээ.
Мөн ирвэс нь зузаан үстэй, суурь өнгө нь утаан саарлаас, гандуу шаравтар өнгөтэй, хэвлий нь цагаавтар. Бараан саарал, хар цагирган толботой, толгой дээрээ жижиг толботой бол, хөл, сүүл нь том толботой. Ирвэс уулын хүйтэн орчинд дасан зохицсон, бие бахим, үс зузаан, чих жижиг дугуй байдаг тул дулаан бага алддаг. Тавхай өргөн байдаг нь цасан дээр явахад жингээ жигд хуваарилахад хэрэгтэй бөгөөд тавхайндаа үстэй байдаг нь эгц, тогтворгүй гадаргуу дээр явахад тусалдгаас гадна дулаан алдагдлыг багасгадаг. Ирвэсийн сүүл урт, уян хатан байдаг нь тэнцвэрээ олоход нь дэм болдог. Сүүл нь зузаан үсээр бүрхэгдсэн байдаг нь дулаан алдагдлыг багасгадгаас гадна, унтахдаа нүүрээ хучдаг хөнжлийн үүрэг гүйцэтгэнэ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)