Зайсан тойруугийн гудамжны замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулахтай холбоотой асуудлаар Тээврийн цагдаагийн албаны замын цагдаагийн цагдаагийн газрын замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Б.Гомбосүрэн мэдээлэл өглөө.
Тэрбээр "Нийслэлийн түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн гаргасан шийдвэрийн дагуу нийт 47 уулзвар, орц, гарц дээр 55 түр тэмдэг тавина. Зайсан тойруугийн хөдөлгөөн зогсонги байдгаас Төв шуудангийн уулзварын хөдөлгөөн явдаггүй.
Үүнээс шалтгаалж Энхтайваны өргөн чөлөө, баруун дөрвөн зам, зүүн дөрвөн зам, хойд тал, талбайн баруун талын хөдөлгөөн урагшлахгүй хөдөлгөөн хязгаарлагддаг.
Энэ бүхнээс шалтгаалж иргэд гомдол гаргадаг. Тээврийн цагдаагийн алба хаагчид хөдөлгөөнийг хязгаарлаж байна гэсэн нөхцөл байдал үүсдэг. Нэгдүгээр сарын 21-нээс Зайсан тойруугийн гудамжны замын хөдөлгөөн зохион байгуулалтад өөрчлөлт оруулах болсноор уг нөхцөл байдал арилах боломжтой" гэв.
Сэтгэгдэл (1)