Томуугийн орны ачааллын талаар Эрүүл Мэндийн Яамны Эмнэлэгийн тусламж үйлчилгээний газрийн ахлах шинжээч Ө. Энхмаа мэдээлэл өглөө.
Тэрбээр "Томуу томуу төст өвчний талаарх мэдэллийг ХӨСҮТ- ийн томуугийн нэгж долоо хоног бүр гаргадаг. Хамгийн сүүлийн мэдээллээр томуу, томуу төст өвчний халдвар өмнөх долоо хоногоос буурсан. Өнөөдрийн байдлаар мэдээлэл авахад орон нутагт нийтдээ томуу, томуу төст өвчнөөр 1200 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
1800 орчим хүүхэд томуугийн улмаас амбулаторын үзлэгт хамрагдсан гэх мэдээлэл байна. Нийслэлийн хэмжээнд 2270 орон дээр 1770 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
Энэ нь нийт орны ачааллын 77 хувийг эзэллэж байна. Бага насны хүүхдүүдийн өвчлөлийн ихэнх хувийг томуу, томуу төст өвчин эзэлдэг. Энэ дүр зураг энэ жилийн мэдээллээс харагдаж байгаа юм. Мөн анхааруулж хэлхэд идэр насны залуучууд энэ өвчлөлөөр өвдөж байна. Гэхдээ залуучууд ойр зуурын эм ууж эрүүл мэндийн байгууллагад хандахгүй явсаар хүндрүүлэх тохиолдлууд их байна. Томуу, томуу төст өвчлөлийн энэ үед орны зохион байгуулалтыг аймаг нийслэлп зохион байгуулж байна. Нийслэлд эрүүл мэндийн яамны харьяа төв эмнэдэгүүдэд насанд хүрэгчдийн дотрын өвчлөлийг хэвтүүлэн эмчлэх зохицуулалтыг хийсэн . Иймээс дүүргийн эмнэлдэгүүдэд нэмэлтээр ор дэлгэх боломжтой учраас орны ачаалал хүрэлцээтэй байна" гэв.
Б.Мичидмаа