БНХАУ-ын төв эмнэлэгүүд нэгдүгээр сарын 13-аас хойших долоо хоногт 13 мянган хүн нас барсныг мэдээллээ.
БНХАУ-ын халдварт өвчин хяналт, урьдчилан сэргийлэх төв ням гарагт мэдээллэхдээ долоо хоногт нас барсан өвчтөний тоо нарийн хяналтаар 12,658-д хүрснийг зарласан байна.
Түүнчлэн БНХАУ-ын тэргүүлэх халдвар судлаачдын судалгаагаар хятадын нийт хүн амын 80 орчим хувь нь аль хэдийн халдвар авсан учир ойрын хугацаанд хоёр дахь давалгаа гарах магадлал бага гэж үзэж байна. Энэ удаагын Ковид19-ийн давалгааны шинж тэмдгүүд нь илүү урт удаан хугацааны шинж чанартай, биед үзүүлэх үр нөлөө нь нэг жилээс илүү удаан хугацаанд үргэлжлэх төлөвтэй байгааг мөн онцолжээ.
Иймээс иргэд, олон нийтийг илүү их болгоомжтой байж, халдварын дараах эрүүл мэнддээ илүү их анхаархыг хятадын эрүүл мэндийн газраас уриалсан байна.
Б.Мичидмаа