Ардчилсан намын дэд дарга Б.Ган-Очир мэдээлэл өглөө.
Тэрбээр “Ардчилсан намын зүгээс Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах буюу бодит амьдрал дээр дарга нарын эрхийг хамгаалах хуулийн тухай хэдэн зүйлийг мэдэгдье. Асуудлын тухай хуулийн хүмүүс, сэтггүүлч нар олон талын чухал тайлбаруудыг хэлсэн байсан. Ер нь маш товчхондоо бид бүхэн амаа үдүүлж байна.
Хоёрдугаар сарын 1-ий өдрөөс хууль хэрэгжиж эхлэхэд хүссэн үедээ биднийг цахим орчинд барина гэсэн үг. Энэ зүйл юунаас эхэлсэн талаарх хоёр янзын гол суурь шалтгаан байна. Эхнийх нь Цахим хөгжлийн яамны сайд Н.Учрал өөрийн улс төрийн аав буюу У.Хүрэлсүх гэдэг хүнд барьж байгаа бэлэг гэдгийг улс төрийн хүрээллийнхэн тодоос тод мэдэж байна.
Рейтинг нь унаад, улс төрийн нөхцөл байдал хүнд болоод эхлэхээр Н.Учралын барьж байгаа бэлэг нь бүр сэтгэгдэл, тролл гэдэг нэртэй хаягуудыг даръя гэдэг захиалга явлаа. Нөгөө талаараа салбарын сайд Монголын номер нэг асуудлууд тролл гэж тодорхойлов. Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэрэг эрхлэх газрын сайд Д.Амарбаясгалан гэдэг хүмүүс Монгол Улсын хөгжлийн хөтөлбөр гэх гол тэргүүлэх чиглэлээ барьж яваагүй учраас салбарын сайд хүссэн үедээ өөрийнхөө салбарын асуудлыг энэ бол монголын гол асуудал гэдэг. Ерөөсөө Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх гол чиглэл бол Нүдээ анья, чихээ даръя, улс орон даяараа болохгүй бүтэхгүй байгаа зүйл дээрээ чимээгүй болъё гэдэг асуудал яригдаж байна” гэв.
Б.Мичидмаа