Өчигдөр буюу нэгдүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн цагдаагийн газарт самарт явсан иргэд цээжиндээ хутгалуулсан гэх мэдээлэл иржээ.
Тодруулбал, Төв аймгийн Эрдэнэ сумын Асралт хайрхан ууланд самар түүж явсан хоёр иргэн нэгнийхээ цээжинд хутгалсан хэрэг гарсан гэв.
Хохирогч иргэн одоогоор ГССҮТ-д эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь хэвийн аж. Хэргийг Төв аймгийн цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байна.