“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Нээлттэй болон нөөц бүрдүүлэх ажлын байрны сонгон шалгаруулалтын явцын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Төрийн албаны зөвлөл 2019 оноос хойш цахимаар 90 мянган хүнээс шалгалт авсан. Энэ нь иргэдэд хүндрэл чирэгдэл бага учруулдаг нь батлагдсан. Сонгон шалгаруулалт энэ сарын 26-27-нд Нацагдоржийн нэрэмжит, Нийслэлийн төв номын санд болно. Нэг өдөрт тав, нийт арван удаа шалгалт авна. Шалгалт дууссан даруйд тухайн иргэнд шалгалтын оноог мэдээлэх юм байна.
Цахим шалгалтын дүнд эргэлзэх хэрэггүй, учир нь хөндлөнгийн оролцоогүйгээр дүн гардаг. 90 мянга гаруй хүн шалгалт өгч баталгаажсан систем байдаг.
Систем найдвартай ажилладаг, хуулийн байгууллагатай хамтран системийн аюулгүй байдлыг хангадаг. Эрчим хүчний байгууллагатай хамтран ажиллаж, цахилгаан тасрах эрсдэлийг ч бууруулах чиглэлээр хамтран ажиллаж байна. Регистрийн дугаар, өөрийнхөө үүсгэсэн нууц үгээр нэвтэрч, шалгалтаа өгнө. Шалгалтын оноог Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд мөн нээлттэй байршуулна. 100 хувь иргэний хувийн чадвараар үнэлнэ" гэв.
Д.Батчулуун