“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Нээлттэй болон нөөц бүрдүүлэх ажлын байрны сонгон шалгаруулалтын явцын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Бүртгэлийн ажлыг энэ сарын 14-ний өдрөөр дуусгасантай холбоотой нийт сонгон шалгаруулалтад бүртгүүлсэн хүмүүсийн баримт бичгийг нягтлан шалгах ажлын дэд хэсэг байгуулагдсан. Нийт 19 хүний бүрэлдэхүүнтэй ЗГХЭГ, шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв, цахим хөгжил харилцаа холбооны яам, төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар ,төрийн худалдаа газар, удирдлагын академи болон худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөллүүдээс бүрдсэн ажлын дэд хэсэг 17-оос 20-ны хооронд материалыг нягтлан шалгасан.
Бүртгэлд давхардаагүй тоогоор 2955, давхардсан тоогоор 3544 хүн бүртгүүлсэн байна. Үүнээс баримт бичиг шаардлага хангасан 2407 хүн, ахлах менежерийн түвшинд 234, менежерийн түвшинд 345, гүйцэтгэх албан тушаалд 1828 хүн байна.
Шаардлага хангаагүй шалтгааныг дурдвал боловсролын шаардлага хангаагүй 79, мэргэжлийн шаардлага хангаагүй 72, ажилласан жилийн шаардлага хангаагүй 38, боловсролын түвшин тодорхойлох нотлох баримт хавсаргаагүй 16, нотлох баримт хавсаргаагүй 21 буюу нийт 220 бүртгүүлэгч байна. Үйлчилгээний албан тушаал дээр жолооч 49, үйлчлэгч 31 хүн бүртгүүлсэн. Эдгээр хүмүүс бүгд сонгон шалгаруулалтад оролцоно. Баримт бичиг шаардлага хангасан эсэх мэдээллийг etsahim.gov.mn сайт болон сонгон шалгаруулалтад оролцогчдод утасны дугаараар мэдээллэнэ.” гэв.
Б.Мичидмаа