Булган аймгийн орон нутгийн төсөв байгаль орчны сангийн хөрөнгөөр Тэшиг, Баян-Агт, Гурванбулаг сум болон Хялганат тосгонд хог хаягдал ачиж тээвэрлэх зориулалттай автомашиныг тус аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ гардуулан өглөө. “Цэвэр орчин-Цэмцгэр булган” аяны хүрээнд өрнүүлсэн ажил үр дүнд хүрч байгаа нь энэ. Булган аймгийн гурван сумын иргэд хог хаягдлаа ангилан ялгахад саадгүй болох нь. Энэ удаад сумдын хог хаягдлыг тээвэрлэхэд зориулж нийт 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Цаст Хан Хөхий” ХХК урд хөршид үйлдвэрлэгдсэн автомашиныг гэрээний дагуу нийлүүлжээ.