Дээрхийн гэгээн XIV Далай лам энэтхэг хүүтэй мэндчилэхдээ уруул дээр нь үнсэж, хэлээ гаргасан нь олны дургүйцлийг хүргэсэн. Уг бичлэг цацагдсаны дараа Далай лам болсон явдалд харамсаж буйгаа илэрхийлэн хүү болон түүний гэр бүлээс уучлалт хүсчээ. Тэгвэл энэ үйлдэл нь нөгөө талаас төвдийн мэндчилгээний соёл юм байна. Энэ талаар Д.Номундалай лам юу цахим хаягтаа юу бичиж үлдээснийг хүргэе.
ТӨВДИЙН ХЭЛЭЭР НЬ:
Төвдөд хэлээ гаргах нь хүндэтгэл үзүүлэх эелдэг арга гэж тооцогддог.
"Бурханы шашинтнууд хар хэлгүй байх ёстой.”
9-р зуунд харгис хэрцгийн зантай Ландрам хэмээх хаан төвдөд гарч бурханы шашныг доройтуулсан байна.
Ландрам хаан хараалч Бон-По нарыг дэлгэрүүлсэн үе хэсэг гарчаа.Тэдгээр хүмүүс нь хар хэл ам, хараал чатга хийдэг байсан тул хэлний өнгө нь ч бас хар болсон байдаг.
Хар хэл ам гэдэг ойлголт эндээс бий болсон байдаг.
Үүнээс хойш би бол хараалч Бон биш гэдгээ хүмүүст мэдүүлэхийг хүссэн үеэс л Төвдөд хэлээ гаргаж харуулдаг мэндчилгээний хэл гарч эхэлсэн.
Ягаан хэл нь буддын шашинтайн баталгаа юм. Төвдүүд хэлээ гаргах тусам хүндэлнэ.
“Энэ нь бас мэндчилгээний шинж юм.”
Уламжлалт ангаах ухаанд хэлээр нь өвчнийг оншлох арга хүртэл байдаг байна.
Монголчууд бидний дунд ч гэсэн онцлог ёс байдаг.
Ж: Яг надад тохиолдсон явдал Солонгост нэг эмэгтэйн хөлөн дээр санаандгүй гишгэж билээ.
Тэгээд сурсан дадлаараа гарын барьтал айхтар том хараад гайхаж билээ.
Орон орны хүмүүсийн онцлогийг ойлгох хэрэгтэй юм аа” гэжээ.