Худалдан авах ажиллагааны хүрээнд хог цэвэрлэгээний 28 машин нийлүүлсэн "Батсээр" ХХК-ийг хуулийн байгууллагаар шалгуулах болсон талаар мэдээлэл хийлээ. Энэ талаар Нийслэлийн засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Орчны цэвэрлэгээний 28 ногоон машиныг "Батсээр" ХХК нийслэлд тендэрээр нийлүүлсэн. Энэ тендэрийн нийлүүлсэн машиныг хүлээн авахдаа ажлын хэсэг байгуулагдаж, нягталж үздэг.
Ингэхэд, техникийн тодорхойлолтын таван зүйл заалтын шаардлагыг хангаагүй техник байсан гэх ажлын хэсгийн дүгнэлт гарсан. Нэмж тоноглол хийх үүрэг даалгавар өгчихсөн байгаа.
Гэсэн ч үүнийг нийслэлийн зүгээс тус компанийг АТГ-т шалгуулахаар өгч байна. Нийлүүлсэн тендерийн гүйцэтгэл нь шаардлага хангаагүй тус компанийг ямар процессоор тендэрт шалгарсан эсэхийг шалгуулна" гэв.
Д.Батчулуун