Төрийн ордонд
08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
“Чингис хаан” нисэх буудалд
09:30 цагт Спорт өрөлтийн ДАШТ-ээс 27 медаль хүртсэн тамирчид эх орондоо ирнэ.
Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд
10:00 цагт НҮБ-ын хүүхдийн сангаас тус хороон дахь гудамж тохижуулах загвар макетийг хамтрагч болон олон нийтэд танилцуулна.
“Блью Скай” зочид буудалд
10:00 цагт УИХ-ын Төсвийн байнгын хорооноос НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөлтэй хамтран “Төсвийн шинэчлэл” хэлэлцүүлэг” зохион байгуулна.
АШУҮИС-д
11:00 цагт “Уламжлалт анагаах ухааны 108 боть” төслийн хүрээнд хэвлэсэн 50 боть номын нээлт болно.
“Интерном”-д
11:40 цагт Судлаач, доктор, АН-ын дэд дарга Б.Ган-Очирын “Шинэчлэлийн эцэг” номын нээлт болно.
Үндэсний мэдээллийн төвд
11:30 цагт "Хөвсгөл нутгаа дүүжлүүрийн олсноос аваръя" сэдвээр Хөвсгөл аймаг дахь “Шударга иргэдийн нэгдэл” ТББ, Тусгаар тогтнол хөдөлгөөний нэгдэл, “Бэлтэс мөрөн” компанийн хохирогчдын зөвлөлөөс мэдээлэл өгнө.
12:00 цагт Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч асан Н.Гэрэлт-Од цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдэгдэл хийнэ.
С.Зоригийн хөшөөн дээр
12:00 цагт АЗХ-оос "Нээлттэй микрофон" арга хэмжээг зохион байгуулна.
Д.Сүхбаатарын талбайд
14:00 цагт “Улаанбаатарын хаврын баяр-2023”-ын хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж буй соёл, урлагийн сургуулиуд, мэргэжлийн сургалтын төвүүдийн нэгдсэн өдөрлөг болно.
Төрийн ордонд
14:00 цагт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэнэ.
14:30 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргын мэдээлэл сонсоно. Мөн “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын өнөөгийн байдал, цаашдын асуудал” сэдвээр Боловсрол, шинжлэх ухааны сайд мэдээлэл өгнө.