Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр нийт 1832 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн шинжтэй 1462, гэмт хэргийн шинжтэй 112 дуудлага, мэдээлэл ирсэн байна.
Тодруулбал, хүний биед халдсан 58, хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн 109 дуудлага ирсэн бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчлийг илрүүлж, 114 иргэнийг эрүүлжүүлжээ. Түүнчлэн ЦЕГ-ын цахим хуудас болон 102 дугаарт холбогдон мэдээлэл өгөхөөс гадна 107 утсанд холбогдон сэтгэл зүйн зөвлөгөө зэргийг авах боломжтой юм.