“Цемент шохой” ТӨХК-ийн зарим ажилтнууд ажил хаялт зарлаж байна гэсэн мэдээлэл сүүлийн өдрүүдэд гарч, сошиал сувгуудаар цаас барьсан ажилтнуудын зураг гарсан билээ. Тэгвэл зурагт орсон зарим ажилтнууд өөрсдийн хүсэлтээр тайлбар мэдээлэл өгчээ. Тодруулбал, “Аудитын дүгнэлтийн дагуу Л.Наранбаатарт хариуцлага тооц” гэсэн бичигтэй цаас барьж, зургаа даруулсан Чулуунцрын үйлдвэрийн инженер Б.Цэдэвсүрэн ямар үгтэй цаас барьсан байснаа хожим зураг нь сошиалаар түгэх үед л мэдсэн гэсэн юм.
Тэрбээр “Манай Чулуунцрын үйлдвэрийн дарга Т.Алтанхуяг өртөгт суурилсан менежментийн урамшуулал олгох асуудлаар биднээр гарын үсэг зуруулж авсан юм. Тэгээд энэ тухай цаасан дээр бичээд, зургаа даруул гэж шуурхайлж бидэнд хэлэхээр нь нэг цаас бариад зургаа даруулсан. Гэтэл дараа нь хартал “Захирлыг огцруул” гэсэн цаас байсан.
Үүнийг нь уншихгүй, муу санаагүй, урамшууллын тухай л байх гэж бодоод барьчихсан юм. Би үйлдвэрт тасралтгүй 37 дахь жилдээ ажиллаж байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд цалин нэмэгдснээр амьдрал ахуйд минь эрс өөрчлөлт гарсан. Одоо ахиад энэ сард багтаан цалин нэмнэ гэсэн сайхан мэдээ сонслоо” гэв
Сэтгэгдэл (3)