Үндэсний статистикийн хороо цаг ашиглалтын судалгааг гаргажээ. Энэхүү судалгаанд 23.4 мянган өрхийг хамруулжээ. Ингэхдээ сар бүр мэдээлэл цуглуулж, үр дүнг нь үндэсний болон бүсийн түвшинд, байршлаар тооцон гаргахаар төлөвлөж байгаа аж. Судалгааны дүнгээр, Монгол хүн нэг өдөрт дунджаар хоногийн 24 цагт,
- 9 цаг 12 минутыг унтахад
- 3 цаг 23 минутыг хөдөлмөр эрхлэхэд
- 2 цаг 35 минутыг гэрийн ажил хийхэд
- 2 цаг 14 минутыг хувийн хэрэгцээний үйл ажилагаанд
- 2 цаг 1 минутыг мэдээллийн хэрэгсэл ашиглахад
- 1 цаг 45 минутыг өрхийн хэрэглээнд зориулж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд
- 38 минутыг сурахад
- 31 минутыг бусадтай харилцахад
- 6 минутыг спортоор хичээллэхэд тус тус зарцуулдаг байна.
Уг судалгаанаас үзэхэд Монголчууд спортоор хичээллэх, сурах, бусадтай харилцах зэрэгт хамгийн бага цагийг зарцуулдаг ажээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)