Шүлхий өвчний эсрэг хаврын дархлаажуулалт энэ сарын 15-наас эхэлж байгаатай холбогдуулан вакциныг 21 аймаг, нийслэлд батлагдсан хуваарийн дагуу шуурхай хүргэх ажлыг зохион байгуулж байна. Тандалтын үр дүнгээс харахад улсын хэмжээнд нийт сумдын 96 хувьд нь үхэр, сарлаг шүлхий өвчнөөс хамгаалагдсан байна. Шүлхийн вакцин нь зургаан сарын хугацаанд л халдвараас хамгаалдаг тул 2022 оны арваннэгдүгээр сард хоёр дахь вакцинжуулалтыг хийсэн. Үхэр сүргийг вакцинжуулж эхэлснээс хойш шүлхийн дэгдэлтийн тоо огцом буурч нийт 10-аас дээшгүй тохиолдол бүртгэгдсэн байна.