зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд KFC барилга, байгууламж барихгүй”

2023-4-17
0
ЖИРГЭХ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул “2009 онд НИТХ-ын тогтоолоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг 1280 га талбайтай баталсан. Гэвч 2014 онд 307 га хасагдаж, 973 га талбайтай баталсан юм. Үүнээс 183 га-д нь ерөнхий төлөвлөгөө баталж, энэ дагуу ногоон байгууламж, тохижилтын ажил хийж байгаа. Улс, нийслэлийн төсвөөс гадна гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татаж, ногоон байгууламж, тохижилтын ажил хийж ирсэн. 2016 оноос улс, нийслэлийн төсвөөс хөрөнгө оруулалт зогсож, 2021 оноос эргэж сэргэсэн. Бид 2021-2022 онд тохижилт, ногоон байгууламжийн хүрээнд 10 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшил, гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүдээс татсан. Жишээ нь, дотоодын хөрөнгө оруулалтаар 2010 онд Цагдаагийн талбай, 2017 онд JCI-н талбай, 2018 онд Дайчин чанар, тэсвэрийн талбайг байгуулсан. Гадаадын хөрөнгө оруулалтаар 2013 онд Сөүл хотын захиргааны санхүүжилтээр Сөүлийн талбай, 2018 онд БНХАУ-ын Байгаль орчны яамны санхүүжилтээр цэцэрлэгт хүрээлэн байгуулж байсан. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд KFC тохижилт хийж байгаатай холбоотой ташаа мэдээлэл цахим орчинд түгээд байна. Цэцэрлэгт хүрээлэнгийн 1.1 га талбайд ерөнхий төлөвлөгөөний тохижилтын даалгавартай хэсэгт тохижилт хийж байгаа. Ногоон байгууламж сүйтгэсэн зүйл байхгүй. Нийт 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар тохижилтын ажил хийнэ.  Ямар ч худалдаа, үйлчилгээ, барилга, байшин барихгүй. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд, залууст зориулсан, ая тухтай орчин бүрдүүлсэн ажлуудыг хийж байгаа” гэлээ. Мөн тэрбээр энэ мэдээлэлтэй холбоотойгоор гадаад, дотоодын хөрөнгө оруулагч иргэд, аж ахуйн нэгжийн хандлага өөрчлөгдөх, хөрөнгө оруулалтаа буцааж татах вий гэх эмээлт байгааг хэлж байсан юм.

Тус хүрээлэнг анх байгуулсан цагаас хойш ажиллаж байгаа Ерөнхий архитектор Г.Уянга “2011 оны НИТХ-ын 53 дугаар тогтоолоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталсан. Энэ дагуу “Идеал групп” 30 га талбайд нарийвчилсан ажлын зураг зурж, бүтээн байгуулалтыг 2017 онд хийж дууссан. 2013, 2014 онд 25, 50 га талбайд нарийвчилсан ажлын зураг зурж, зураг төсөл бэлэн болсон ч ажил нь хийгдээгүй. Мөн 2019 онд цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хэсэгт 43 га талбайд нарийвчилсан ажлын зураг гарсан ч ажил хийгдээгүй. Цэцэрлэгт хүрээлэнгийн нийт 226 га талбайд бүтээн байгуулалтын ажил хийхээс 48 га талбайд тохижилтын ажил хийсэн. Үлдэгдэл 180 га орчим талбайд ногоон байгууламжийн ажил хийж байгаа. Цэцэрлэгт хүрээлэнгийн 973 га талбайд бүтээн байгуулалт хийхэд 85 хувь нь ногоон байгууламж, 15 хувь нь тохижилт байна. Одоогийн байдлаар тохижилтын ажил таван хувь, ногоон байгууламж 25 хувьтай байгаа” хэмээв.

KFC зураг төслийн үндсэн концепц болон ерөнхий төлөвлөгөөнд ямар ч өөрчлөлт оруулаагүй бөгөөд зөвхөн нэг метрийн өргөнтэй явган хүний замыг таван метр болгон өргөсгөхөөр төлөвлөжээ. Хотын дарга хувийн хэвшлийн оролцоог хууль, дүрмийн хүрээнд хангах ёстой гэдгийг онцолж байлаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Алтан намар-2025” өргөтгөсөн худалдаагаар бүх төрлийн ногоог хямд үнээр борлуулж байна
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 26 хүртэл үргэлжилнэ
Ноён уулын Дархан цаазат газарт хууль зөрчсөн үйл ажиллагааг таслан зогсоолоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Алтан намар-2025” өргөтгөсөн худалдаагаар бүх төрлийн ногоог хямд үнээр борлуулж байна
    1 цаг 40 мин
  • Ш.Энхийн-Одын тухай нийтлэл АНУ-ын "The State" хуудас дээр нийтлэгджээ
    1 цаг 55 мин
  • Б.Жавхлан: Улсын төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын 1232 санал ирснийг 9,6 их наяд төгрөгт багтааж эрэмбэлнэ
    2 цаг 10 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    2 цаг 39 мин
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 26 хүртэл үргэлжилнэ
    2 цаг 51 мин
  • Монголын боксын тамирчид "Бангкок-2025" тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
    2 цаг 54 мин
  • М.Аминаа: Үзэсгэлэнгээрээ "Монголд хүүхэлдэйн урлаг байна шүү" хэмээн чангаар хэлэхийг зорьсон
    3 цаг 14 мин
  • Ноён уулын Дархан цаазат газарт хууль зөрчсөн үйл ажиллагааг таслан зогсоолоо
    4 цаг 3 мин
  • БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар Завхан аймагт ажиллаж байна
    4 цаг 6 мин
  • НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно
    4 цаг 13 мин
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр газар тариалангийн бүс нутагт ажиллаж байна
    4 цаг 18 мин
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
    4 цаг 19 мин
  • Г.Занданшатар: Төсвийн төслийг нээлттэй хэлэлцүүлэх нь хөрөнгө оруулалтыг зөв хуваарилахад чухал үүрэгтэй
    4 цаг 44 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13284 болжээ
    4 цаг 48 мин
  • Монголчуудын уламжлалт хооллох ухаан: Аль улиралд ямар хүнс хэрэглэх вэ?
    4 цаг 53 мин
  • Нийслэлийн хэмжээнд энэ онд нийт 34 байршилд 100.9 км авто замыг шинэчилж дууслаа
    5 цаг 38 мин
  • Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 1.3 сая сурагч суралцана
    5 цаг 42 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    5 цаг 44 мин
  • Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл албан ёсоор эхэллээ
    6 цаг 32 мин
  • Ирэх арав хоногийн цаг агаарын төлөв
    22 цаг 20 мин
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Бэртлийг ялж, хөдөлмөрөө баталсан М.Бэлгүтэй харцагын тухай сонирхолтой баримтууд
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
  • Асаж дүрэлзсэн Т.АРИУНАА
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 20 бөх
  • “МИАТ“ ТӨХК оюутнуудад зориулан үндсэн бүх чиглэлдээ 15 хувийн хөнгөлөлттэй тийзийн урамшууллыг зарлажээ
  • Монгол-Японы соёлын өдөрлөг боллоо
  • "Их хурд" наадмын бөхийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • "Аавуудын баярын өдөр"-т зориулах 10 дуу
  • Төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа явуулж буй байршлууд
  • Э.Баттулга: Цомхотгож буй 171 хүний 63 нь удирдах албан тушаалтан
  • Э.Батшугар: И-баримтыг цахимжуулах ажил есдүгээр сард эхэлнэ
  • Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон УИХ-ын гишүүдийн төлөөлөл “Эрдэнэс тавантолгой” ХК-д ажиллаж байна
  • Шигшмэл хурдан морьдын "Их хурд" уралдааны тухай МЭДЭХ ЁСТОЙ зүйлс
  • Т.Аубакир: Мэргэжлээс шалтгаалсан өвчний эмнэлгийн барилгыг яаралтай ашиглалтад оруулахад анхаарна
  • Монгол-Японы соёлын өдөрлөг боллоо
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • “МИАТ“ ТӨХК оюутнуудад зориулан үндсэн бүх чиглэлдээ 15 хувийн хөнгөлөлттэй тийзийн урамшууллыг зарлажээ
  • Шигшмэл хурдан морьдын "Их хурд" уралдааны тухай МЭДЭХ ЁСТОЙ зүйлс
  • “Алдартнуудын мялаалга” наадмын түрүү бөх 15, үзүүр бөхийг 10 сая төгрөгөөр байлна
  • Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • "Их хурд" наадмын бөхийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
  • Бэртлийг ялж, хөдөлмөрөө баталсан М.Бэлгүтэй харцагын тухай сонирхолтой баримтууд
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 20 бөх
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • А.Амартүвшин: Энэ хичээлийн жилд 14 мянган хүүхдийн сургууль, цэцэрлэгийн багтаамжийг нэмэгдүүлж байна
  • Малчид, тариаланчдыг өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг уриаллаа
  • Х.Нямбаатар: Цагдаагийн байгууллага нүдэн дээр ил байгаа зөрчлийг арилгах чиглэлээр дорвитой ажил хийхгүй байна
  • Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д шахааны хүн томилохгүй
  • Э.Батшугар: И-баримтыг цахимжуулах ажил есдүгээр сард эхэлнэ
  • Э.Баттулга: Цомхотгож буй 171 хүний 63 нь удирдах албан тушаалтан
24 баримт
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • Асаж дүрэлзсэн Т.АРИУНАА
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК