ЭМДЕГ-ын даргын 2022 оны "Жагсаалт батлах тухай" А/53-р тушаалаар хүүхдийн аутизмын оношилгоо 120 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд ЭМД-ын сангаас бүрэн хариуцахаар болжээ.
Харин Монгол Улсад түр болон урт хугацаанд оршин суух эрхтэй бусад улсын хүүхэд энэхүү тусламж, үйлчилгээг хамтын төлбөртэйгээр авна. Энэ нь нийт зардлын 30 хувийг төлнө гэсэн үг юм.