Энэ оны эхний улиралд Нийгмийн даатгалын сангийн нийт орлого 928,1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 239,5 тэрбум болж 34,8 хувиар нэмэгдсэн байна, нийт зарлага 897.8 тэрбум төгрөг болж, 16,7 хувиар нэмэгджээ.
Харин Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого оны эхний улиралд 376,6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 92,9 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, нийт зарлага 396,2 тэрбум төгрөг болж, 36,2 хувиар багасжээ. Нийт зардал буурахад Засгийн газрын урсгал шилжүүлгийн зардал өмнөх оны мөн үеийнхээс 210,9 тэрбум төгрөг буюу 35,6 хувиар буурсан нь нөлөөлсөн байна.