Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дундговийн нутаг, Булган, Төв аймгийн өмнөд хэсгээр, маргааш өдөр Төв, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Өвөрхангайн зүүн хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна. Өнөө шөнө Сэлэнгэ, Дарханы нутаг, Төв аймгийн баруун хойд хэсгээр цасан шуурга шуурна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд зүүн аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.