Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны III хуралдаанаас нийтийн тээврийн хүртээмжийг нэмэх хүрээнд
Чингэлтэйн өргөн чөлөө, Энхтайвны гүүрний буцах эргэлт, Шархадны зам, Улиастайн зам, АПУ ХХК-ийн уулзвар орчим, "Мишээл экспо"-гийн хойд тал, Нарны замын нэгдүгээр эгнээг өргөтгөн шинэчилж, нийтийн тээврийн автобус зорчдог байхаар зохион байгуулахаар болов.
Мөн авто замын ачааллыг бууруулахын тулд гэр хорооллын нийтийн тээвэр хүртээмжгүй хэсэгт 27.3 км авто зам тавих, дамжин суух терминалыг нэмэх талаар санал боловсруулахыг холбогдох албан тушаалтанд даалгалаа. Бас Улаанбаатарын төв, баруун, зүүн бүсийн дугуйн зам, гүүрний ажлын санхүүжилтийг шийдэхийг үүрэг болгосон байна.