Одоогоор 237 харилцагч 103 тэрбум төгрөгийн хүсэлт ирүүлсэн. Газар тариалангийн үйлдвэрлэлийн 73, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр 3, хүнс, сав баглаа боодлын үйлдвэрлэлийн 27 тэрбум төгрөгийн хүсэлт ирснийг шийдээд байна.
ХХАА-н үйлдвэрлэлийг дэмжих зээлийн хөтөлбөрийн 50 хувьд буюу 500 тэрбум төгрөгөөр оролцох боломжтой санал өгсөн. Хүсэж буй зээлийн 60-аас багагүй хувьд үл хөдлөхийн барьцаа шаардана гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.