Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ЗДТГ болон Алтай хотын тохижилт үйлчилгээний газар, харьяа сургууль, цэцэрлэгийн нийт 90 албан хаагч тус сумын морь барианы газар болон уг газрын зэргэлдээ автозам дагуух хог хаягдлыг цэвэрлэжээ. Морь барианы газар хог хаягдал ихтэй, гялгар уут дүүрэн байж. Олны хүчээр морь барианы газар, зам дагуух орчин цэвэр цэмцгэр болсон байна. Иргэд морь уралдуулан баярлаж цэнгэхдээ цэвэр цэмцгэр наадаж сурвал наандаж уралдаж буй морь, унаж буй унаач хүүхэддээ эрсдэлгүй юм.
Сэтгэгдэл (2)