зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Жавхланбаатар: Нэг хүн, нэг компанийн шийдвэрээр нийтийн тээврийн чиглэл өөрчлөх, эсвэл автобусны гаралтыг нэмэх боломжгүй

2023-4-20
0
ЖИРГЭХ

Нийтийн тээврийн үйлчилгээний “Эрдэмтранс” ХХК-иас гаргасан мэдээллийн талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхланбаатартай ярилцлаа.


-“Эрдэмтранс” ХХК-ийн зүгээс нийтийн тээврийн үйлчилгээнд автобус нэмж гаргах хүсэлтийг Нийслэлийн Нийтийн тээврийн газарт өнгөрсөн нэгдүгээр сард хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй гэсэн. Энэ мэдээлэл үнэн үү?

-Тус компаниас нэгдүгээр сарын 19-ний өдөр 1/22 дугаартай албан бичгээр автобусны гаралтын тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага гарч байгаа тул нэмж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн. Үүнд бид үйлчилгээ үзүүлдэг чиглэлүүдэд зорчигч урсгалын судалгаа хийж байгаа, мөн гаралт нэмэгдүүлэх шаардлагатай чиглэлийн санал дүгнэлтийг боловсруулж буй талаараа хариу өгсөн.

Нийслэлийн хэмжээнд иргэдэд үйлчлэх автобус, нийтийн тээврийн үйлчилгээний төсвийг жил бүр НИТХ-аар баталдаг. Иймд хязгаарлагдмал, төлөвлөсөн төсөвтэй тул аж ахуйн нэгжүүдээс ирсэн хүсэлт болгоны дагуу шууд тээврийн хэрэгслийн тоог нэмэх боломжгүй. Энэ жилийн хувьд 220 тэрбум орчим төгрөгийг нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд зарцуулахаар төсөвлөсөн. Энэхүү төсвийг өнөөгийн зардлаар тооцоолон, тээврийн хэрэгслийн тоонд хувааж үзвэл 950-980 орчим тээврийн хэрэгсэлд зарцуулах хэмжээний төсөв юм. Гэтэл одоогийн байдлаар өдөр тутам 992-998 тээврийн хэрэгслийг үйлчилгээнд явуулж байна.

-Тус компани нөөц тээврийн хэрэгсэл, жолооч хангалттай, хүйтний эрч эрс чангарсан үеэр зорчигчдын хүлээлт ихсэн бөөгнөрөл нэмэгдэж байсан учир гаралтыг нэмэгдүүлэхээр хандсан гэсэн. Энэ талаар?

-Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуй нэгж, байгууллага нь зогсоол хоорондын хугацаа болон рейсийн хугацааны даалгавраа мөрдөж ажилладаг. Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг 17-18 байгууллага бий. Тэдний хариуцсан чиглэлүүдээс техник болон жолоочоос шалтгаалан гаралт тасрах тохиолдол байдаг. Энэ тохиолдолд гаралт тасарсан чиглэлд бусад аж ахуйн нэгжийн зүгээс нөхөж автобус оруулах шаардлага, хүсэлт ирдэг. Гэвч энэ тохиолдолд нэг байгууллагын эрх ашгийг хааж, нөгөө байгууллагын эрх ашгийг гүйцэлдүүлэх боломжгүй.

Нэгдүгээрт, энэ нь төсвөөр хязгаарлагдана, хоёрдугаарт, аль чиглэлд хэдэн автобус хэрхэн нэмэгдүүлэхийг судалгаанд үндэслэн зөвлөлдөж, шийдвэрлэдэг юм.

-“Эрдэмтранс” ХХК-ийн “Гандан-ТЭЦ4” чиглэлд дөрвөн автобус явдаг. Уг шугам нь суурьшлын бүс биш учраас хүн ам цөөхөн. Тиймээс автобуснууд нь ихэнхдээ хоосон явдаг. Ийм учраас шугамаа “Нисэх-Хороолол” чиглэл болгон уртасгах хүсэлтээ Нийтийн тээврийн газарт удаа дараа хүргэсэн боловч татгалзсан хариу өгсөн гэсэн мэдээлэл бий?

-Шинэ чиглэл нээх шийдвэр иргэдийн хүсэлт, шаардлагад л тулгуурладаг. Иргэдэд хэрэгцээ, шаардлага үүсээгүй, хоосон чиглэлд автобус явуулснаар алдагдал, үргүй зардал гарна. Шинэ чиглэл нээхийн тулд эхлээд бид иргэд, олон нийтийн хүсэлтийг судалж, үүн дээр үндэслээд шийдвэр гаргана. Энэ бүх асуудал эргээд төсөвтэй холбоотой учир нэг хүн, нэг компанийн дураар шийдвэрлэх боломжгүй юм.

-Тэгэхээр хэн шийдвэр гаргах вэ?

-Нийтийн тээврийн салбарт төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа идэвхтэй байдаг тул чиглэл, гаралтыг зохистой нэмэгдүүлэх зорилгоор төрийн болон хувийн хэвшил хамтарсан мэргэжлийн зөвлөл байгуулсан юм. Тухайн зөвлөл нь аль чиглэлд, хаана гаралтын тоог нэмэгдүүлж, ямар бодлого, чиг баримжаатай ажиллахыг хэлэлцэж, шийдвэрлэдэг. Чиглэл, гаралтын тоог нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлагын талаар тодорхой судалгаанууд хийгээд шийдвэр гаргасан. Энэ талаар бид “Эрдэмтранс” компанид зарим саналыг өгсөн ч тухайн саналыг хүлээн авахгүй гэсэн байсан.

-Нийтийн тээврийн  газраас хувийн хэвшлийн компаниудад шалгалт хийхдээ ажилчдадаа өндөр цалин өгсөн гэдэг шалтгаанаар “Эрдэмтранс” ХХК-ийн оноог хассан гэсэн үү?

-Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа, үйлчилгээний байдлыг үнэлж дүгнэх зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Нийгмийн даатгалын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Хотын стандарт, хяналтын газар, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Улаанбаатар смарт карт” ХХК зэрэг нийт долоон байгууллагын 15 албан хаагч, ажилтны бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг ажилласан.

Өөрөөр хэлбэл, үйлчилгээ авч байгаа иргэдийн зүгээс жолоочийн харилцаа хандлага, тээврийн хэрэгслээр үйлчлүүлж байгаа тав тух, өнгө үзэмж, цэвэрлэгээ үйлчилгээ зэргийг шалгаж байгаа гэсэн үг юм. Ер нь энэ талаар иргэдээс гомдол, санал байнга ирдэг. Тэгэхээр нийтийн тээврийн үйлчилгээний талаар ард иргэд ч тогтмол үнэлгээ өгөөд явчихдаг гэсэн үг.

Тус шалгалтаар бүх аж ахуйн нэгж дээр нэг үзүүлэлт нэг шаардлагыг тавьж үнэлгээ өгсөн. Ажлын хэсгийн гишүүн нь Нийслэлийн Засаг даргын захирамж, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолын дагуу нэг машин цагийн зардлын тарифаар тогтоосон цалингийн зардал, ХХОАТатварын өр, НДШ-ийн өр төлбөртэй, нягтлан бодогч нь 2022 оны санхүүгийн тайланд НДШ-ийн өрийг тусгаагүй байсан. Энэ өр төлбөрөө барагдуулсан эсэх баримт материалаа үзүүлээгүй учир “Эрдэмтранс” ХХК дээр оноо хасаж дүгнэсэн юм билээ. Өөрөөр хэлбэл, ажилчдынхаа цалинг нэмлээ гэсэн шалтгаанаар оноо хасаагүй юм билээ. Түүнчлэн энэ шалгалтын хүрээнд ямар нэгэн хариуцлага тооцоогүй, харин зардлын ангиллыг зөв нарийвчлан тооцож, үйл ажиллагаандаа хэвшүүлэх зөвлөмж, зөвлөгөөг өгсөн юм билээ.

Ганц “Эрдэмтранс” ч биш,  засаж залруулах, сайжруулах, тухайн аж ахуйн нэгжийн хэвийн үйл ажиллагаа алдагдахгүй байх нөхцөлийг хангах 13 заалт бүхий зөвлөмжийг бүх аж ахуйн нэгжүүдэд өгсөн.

Нөгөө талаас, шалгалтын Ажлын хэсгийн үнэлгээ, дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй бол мэргэжлийн татварын байгууллага, нийгмийн даатгалын байгууллагуудаар шалгуулах бүрэн боломжтой шүү дээ.

-Тэгэхээр энэ шалгалтын дүн автобусны гаралт, чиглэл олгоход хамаагүй байх нь?

-Үүн дээр нэг зүйлийг онцолж хэлмээр байгаа юм. Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжүүдтэй 2016 онд байгуулсан гэрээний ерөнхий нөхцөлөөр л өдий болтол сунгаад явсан байдаг. Гэтэл 2016 оны гэрээнээс хойш цаг үе, техник хэрэгсэл, үнэ ханшны нөхцөл байдал нэлээд өөрчлөгдсөн. Тэгэхээр бид өнөөдөр хийх гэж байгаа ажил гүйцэтгүүлэх гэрээн дээрээ их, бага хэмжээний өөрчлөлтүүдийг оруулах, шинэчлэх, цаг үетэйгээ тохирсон байдлаар явна. Урьд нь дандаа торгуулийн механизмаар асуудлыг шийддэг байсан бол одооноос өөр нөхцөлийг гаргах ёстой. Тэр ч утгаараа ажлаа сайн хийж чаддаг, гэрээний үүргээ хангалттай биелүүлж байгаа аж ахуйн нэгжийн гаралтын тоог нэмж, тээврийн хэрэгслийнхээ болоод хүртээмжийнхээ чанарыг өсгөдөг байдал руу шилжиж байгаа. Энэ асуудлаар аж ахуйн нэгжүүдтэй уулзаж агуулга, зүйл заалт бүрээр ярилцаж, гэрээ байгуулахаар тохиролцсоны дагуу гэрээгээ шинэчилсэн. “Эрдэмтранс” ХХК-ийн захирлын хувьд энэ үйл ажиллагаанд оролцоогүй. Харин гэрээний төсөлд дөрөвдүгээр сарын 7-ны өдөр уг компанийн дэд захирал Ө.Очироо тус газарт ирж гэрээний төсөлд гарын үсэг зурж /дардсаар/, тамга дарж баталгаажуулсан. Гэхдээ энэхүү шинэчилсэн гэрээнд ололттой тал ч бий, дутагдалтай тал ч бий. Тийм учраас бид нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг бүх аж ахуйн нэгжээ цуглуулан өргөтгөсөн хурал хийгээд, гурван сарын туршилтын хугацаа өгсөн.

-Тэгвэл чиглэл олгох тухай, мөн автобусны гаралтыг нэмээгүй гэсэн асуудлыг яагаад одоо сөхөж байна вэ?

-Түүнийг л сайн ойлгохгүй байгаа. “Эрдэмтранс” ХХК нь нийтийн тээврийн салбарт олон жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа туршлагатай компани юм билээ. Автобусны гаралтыг нэмэх, чиглэл өгөх асуудлыг хэн нэгэн хүн, эсвэл аль нэг байгууллага бие даагаад дураараа шийддэггүй гэдгийг мэддэг л баймаар юм. Бид энэ талаарх хүсэлтийнх нь хариуг тухай бүр нь өгсөн. Манай газраас шинэчилсэн гэрээний үр дүнг тооцож, хариуцлагатай, зорчигчдын тав тухтай, соёлтой үйлчилгээг хүргэж чадсан аж ахуйн нэгжүүдээ урамшуулах, дэмжих бодлогыг барьж ажиллана.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Артерийн судсаар химийн тариа хийх нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог
Гэрлийн шон, барилгын дээврээр татагдсан кабелийг цэгцэлнэ
“Алтан намар-2025” өргөтгөсөн худалдаагаар бүх төрлийн ногоог хямд үнээр борлуулж байна
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • зочин зочин (202.131.231.90)
    Ганц жолооч ч гэлтгүй бусад ажилчдаа ч гэсэн бодмоор л юм нэмлээ гэж хасаагүй гэсэн зөрчил илэрсэн л гэсэн дээ
    2023 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.126.89.125)
    Ajilchidiinhaa tsaling nemlee gej onoo hasdag shalgalt haa ch baihgui bailgui dee degsduulene degsduulene gehed arai yu kk.
    2023 оны 04 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Артерийн судсаар химийн тариа хийх нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог
    4 цаг 5 мин
  • Гэрлийн шон, барилгын дээврээр татагдсан кабелийг цэгцэлнэ
    4 цаг 47 мин
  • “Алтан намар-2025” өргөтгөсөн худалдаагаар бүх төрлийн ногоог хямд үнээр борлуулж байна
    6 цаг 33 мин
  • Ш.Энхийн-Одын тухай нийтлэл АНУ-ын "The State" хуудас дээр нийтлэгджээ
    6 цаг 48 мин
  • Б.Жавхлан: Улсын төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын 1232 санал ирснийг 9,6 их наяд төгрөгт багтааж эрэмбэлнэ
    7 цаг 3 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    7 цаг 31 мин
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 26 хүртэл үргэлжилнэ
    7 цаг 43 мин
  • Монголын боксын тамирчид "Бангкок-2025" тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
    7 цаг 47 мин
  • М.Аминаа: Үзэсгэлэнгээрээ "Монголд хүүхэлдэйн урлаг байна шүү" хэмээн чангаар хэлэхийг зорьсон
    8 цаг 7 мин
  • Ноён уулын Дархан цаазат газарт хууль зөрчсөн үйл ажиллагааг таслан зогсоолоо
    8 цаг 55 мин
  • БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар Завхан аймагт ажиллаж байна
    8 цаг 58 мин
  • НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно
    9 цаг 5 мин
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр газар тариалангийн бүс нутагт ажиллаж байна
    9 цаг 10 мин
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
    9 цаг 12 мин
  • Г.Занданшатар: Төсвийн төслийг нээлттэй хэлэлцүүлэх нь хөрөнгө оруулалтыг зөв хуваарилахад чухал үүрэгтэй
    9 цаг 36 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13284 болжээ
    9 цаг 41 мин
  • Монголчуудын уламжлалт хооллох ухаан: Аль улиралд ямар хүнс хэрэглэх вэ?
    9 цаг 46 мин
  • Нийслэлийн хэмжээнд энэ онд нийт 34 байршилд 100.9 км авто замыг шинэчилж дууслаа
    10 цаг 30 мин
  • Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 1.3 сая сурагч суралцана
    10 цаг 34 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    10 цаг 36 мин
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Бэртлийг ялж, хөдөлмөрөө баталсан М.Бэлгүтэй харцагын тухай сонирхолтой баримтууд
  • Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
  • Асаж дүрэлзсэн Т.АРИУНАА
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 20 бөх
  • "Их хурд" наадмын бөхийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • "Аавуудын баярын өдөр"-т зориулах 10 дуу
  • Төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа явуулж буй байршлууд
  • Э.Баттулга: Цомхотгож буй 171 хүний 63 нь удирдах албан тушаалтан
  • Э.Батшугар: И-баримтыг цахимжуулах ажил есдүгээр сард эхэлнэ
  • Шигшмэл хурдан морьдын "Их хурд" уралдааны тухай МЭДЭХ ЁСТОЙ зүйлс
  • Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон УИХ-ын гишүүдийн төлөөлөл “Эрдэнэс тавантолгой” ХК-д ажиллаж байна
  • Т.Аубакир: Мэргэжлээс шалтгаалсан өвчний эмнэлгийн барилгыг яаралтай ашиглалтад оруулахад анхаарна
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
  • “Баянзүрх Бидний дүүрэг” ойн баяр, наадмын хөтөлбөр
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
  • Шигшмэл хурдан морьдын "Их хурд" уралдааны тухай МЭДЭХ ЁСТОЙ зүйлс
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
  • “Алдартнуудын мялаалга” наадмын түрүү бөх 15, үзүүр бөхийг 10 сая төгрөгөөр байлна
  • Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • "Их хурд" наадмын бөхийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • Бэртлийг ялж, хөдөлмөрөө баталсан М.Бэлгүтэй харцагын тухай сонирхолтой баримтууд
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 20 бөх
  • А.Амартүвшин: Энэ хичээлийн жилд 14 мянган хүүхдийн сургууль, цэцэрлэгийн багтаамжийг нэмэгдүүлж байна
  • Малчид, тариаланчдыг өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг уриаллаа
  • Х.Нямбаатар: Цагдаагийн байгууллага нүдэн дээр ил байгаа зөрчлийг арилгах чиглэлээр дорвитой ажил хийхгүй байна
  • Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д шахааны хүн томилохгүй
  • Монголын боксын тамирчид "Бангкок-2025" тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
  • Ш.Энхийн-Одын тухай нийтлэл АНУ-ын "The State" хуудас дээр нийтлэгджээ
  • Э.Батшугар: И-баримтыг цахимжуулах ажил есдүгээр сард эхэлнэ
  • Э.Баттулга: Цомхотгож буй 171 хүний 63 нь удирдах албан тушаалтан
24 баримт
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • Асаж дүрэлзсэн Т.АРИУНАА
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК